2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/04125

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 19 191/ШШ2026/04125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* талбай, өөрийн байранд байрлах, *******/-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр банктай ******* тоот Дижитал зээлийн гэрээг байгуулж, 1,528,883 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сард 1 удаа буцаан төлөх үүрэг хүлээн авсан.

Зээлдэгч ******* нь ******* тоот зээлийн гэрээний хавсралт1-н дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй хуваарьт хугацааг хэтрүүлэн банкийг хохироож байна. Банкны зүгээс түүний банкинд зээл хүсэхдээ мэдүүлсэн хаяг болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, ******* байрны 36 тоотын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл ******* дүүргийн *******ны засаг дарга уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж тодорхойлсноор шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн *******гийн оршин суугаа хаягийн мэдээллийг УБЕГ-н төрийн мэдээлэл солилцооны хур системээс лавлахад нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлсэн Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, ******* байрны 36 тоот хаяг гарч ирсэн байна. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банк ХК-ний хүсэлтээр иргэн ******* эрэн сурвалжлах хэргийг хянан шийдвэрэх шүүх хуралдааныг нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа болно гэжээ /хх-28/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгчөөр Б.Энхтүвшин-г томилсон гүйцэтгэх захиралын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай тушаал /хх-4/, төлөөлөгчөөр Э.Намжим, Ө.Болорчулуун нарыг томилсон 2026-3-4-ний өдрийн 18/14/002441 дугаартай итгэмжлэл /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, хүү тооцооллын хүснэгт /хх-8/, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ /хх-9/, зээлийн бүтээгдэхүүн мэдээллийн хүснэгт /хх-10/, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ /хх-11-12/, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт /хх-13/, *******-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаартай захирамж /хх-15/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-19/ баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Баатар-н Баясгалан-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон байна /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүн мэдээллийн хүснэгт, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ зэрэг баримтаас үзэхэд ******* нь дээрх гэрээнд харилцагчаар оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2026/15016 дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, Бага тойруу гудамж ******* байрны 36 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-19/.

 

5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,110,911.92 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч ******* нь ******* дүүрэг, *******, Бага тойруу гудамж ******* байрны 36 тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тухайн хорооны засаг дарга тодорхойлсон үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-15/.

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, овогт Баатар-н Баясгалан-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Голомт банк ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

9. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-28/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

10. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь 98022676, 98002383, 8830226 гэх утасны дугаартай талаар нэхэмжлэгч мэдээлэл өгснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, овогт Баатар-н Баясгалан-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Голомт банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ