| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2026/01545/И |
| Дугаар | 191/ШШ2026/01934 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/01934
2026 02 03 191/ШШ2026/01934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Батзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* овогтой ******* ******* нь анх ******* *******тай 2024 оны 09 дугаар сарын 19-ны өдөр Дижитал зээлийн (ЗГ-R220001432) гэрээг байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, зээл, зээлийн хүүг сард 1 удаа (сар бүрийн 15-нд) эргэн төлөлт хийх хүсэлт гарган авсан. Мөн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ (тэтгэвэрийн зээл ЗГ2205276192) байгуулан 35,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл зээлийн хүүг сард 1 удаа сар бүрийн 01-нд төлөх хүсэлт гарган тэтгэврийн зээл зориулалтаар авсан. Банк харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийг гэрээ байгуулагдмагц зээлдэгчийн дансанд шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагчтай байгуулсан дээрх гэрээнүүд, Хавсралт №1-т заасан Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн 2027 оны 03 сарын 15 (дижитал зээл), 2025.08.01-ээс 2027.07.01 (тэтгэврийн зээл) өдрийг хүртэлх хугацаанд эргэн төлөлт хийх замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч, зээлдэгч нь 2024 оны 11 сарын 15, 2025 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн зээл тус бүрийн төлбөрийн графикийг зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна. ******* ******* ХК-ийн зүгээс зээлдэгчид холбогдуулан дээрх зээлийн үүрэгт гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,455,996.8 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 191/ШЗ2026/00465 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо 220 мянгат гудамж 23-р байр 75 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, хаана оршин суудаг нь тодорхойгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. ******* ******* ХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч О.*******ын ******* *******анд харилцагчаар бүртгүүлэхдээ бөглөсөн анкет болон улсын бүртгэлийн лавлагааны хаягаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс өөр хаяг *******анд бүртгэгдээгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна. Иймд, хариуцагч ******* овогтой ******* ******* /рд: *******/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/00465 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, зээл болон барьцааны гэрээ, ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026.01.30-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. ******* ******* ХК нь байранд байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. ******* ******* ХК нь ******* ******* /Регистрийн дугаар *******/-тай 2024.09.19-ны өдрийн ЗГ-R220001432 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч О.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* ******* ХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шатны тойргийн шүүхэд хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,455,996.8 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг тоот гэж тодорхойлсон байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/00465 дугаар захирамжаар хариуцагч дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас О.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад О.*******тай холбоотой шинэчилсэн бүртгэл бүртгэгдээгүй байна гэх хариуг ирүүлсэн буюу О.*******ын оршин суух тодорхойгүй байна гэж үзэхээр байна.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, О.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст даалгах нь зүйтэй.
8. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас: /-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР