2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2026/01948

 

 

 

 

 

 

 

2026 02 03 191/ШШ2026/01948

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:   давхарт байрлах ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Батзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Ганхуяг ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021-08-22-нд 7100971346 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 800,000 төгрөгийн зээлийг сарын 2.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 1238 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 1,272,147.23 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024-02-01 өдрийн 182/Ш32024/02423 тоот захирамжаар Хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ганхуяг *******-г эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2024/02423 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, зээл болон барьцааны гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026.01.30-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

 

2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. ******* ******* ******* ХХК нь    давхарт байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. ******* ******* ******* ХХК нь ******* ******* /Регистрийн дугаар *******/-тай 2021.08.22-ны өдрийн 7100971346 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. ******* ******* ******* ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 756,415 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг  тоот гэж тодорхойлсон байх ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2024/02423 дугаар захирамжаар хариуцагч дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Г.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад   тоот хаяг байна. Уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг явуулахад хаягт газар ийм хүн байхгүй гэх Засаг даргын магадлагаа ирсэн. Г.*******ын оршин суух тодорхойгүй байна гэж үзэхээр байна.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, Г.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Өмнөговь аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох   тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, /утас:  /-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР