| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10854/И |
| Дугаар | 192/ШШ2026/03806 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2026/03806
2026 04 08 192/ШШ2026/03806
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 168,636,747.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******“ ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр СТ/300240529002 тоот Санхүүгийн түрээс/*******/-ийн гэрээгээр “******* ******* *******” ХХК болон Н.Ялагдашгүй нарт 145,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан *******ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчин 160 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Түрээслэгч нь хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 45,402,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Санхүүгийн түрээсийн гэрээний 1.4.11-д ноцтой зөрчил гэж түрээслэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу *******ийн төлбөр, түүний хүүг бүрэн төлөөгүй хуанлийн 30 хоног хэтрүүлэхийг, түрээслэгч төлбөр, хүүний төлбөр эргэн төлөх хуваарийг 3 болон түүнээс дээш удаа зөрчсөн үйлдлийг ойлгохоор заасан байдаг. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээний 5.4.32 дахь хэсэгт заасан *******ийн төлбөрийг гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ ноцтой зөрчсөн байна. Манай байгууллагын зүгээс түрээслэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр шаардлага тавьсан боловч эргэн төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээс/*******/-ийн гэрээний 8.7-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээг нэн даруй цуцалж, санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь заалтад заасны дагуу үндсэн өр, хүүг төлөх, өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй Иймд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар *******ийн үлдэгдэл 131,189,623.61 төгрөг, *******ийн хүүгийн төлбөр 33,495,329.47 төгрөг, алдангийн төлбөр 3,951,794.81 төгрөг, нийт 168,636,747.89 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК, Н.Ялагдашгүй нарт холбогдох иргэний хэрэгт талууд доорх байдлаар эвлэрч гэрээ байгуулав. 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2027 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 11,000,000 төгрөгөөр нийт 143,000,000 төгрөгийг, сүүлийн төлөлт 2027 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11,636,748 төгрөгөөр нийт 154,636,748 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “******* ******* *******” ХХК, Н.Ялагдашгүй нар холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 168,636,747.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК, Н.Ялагдашгүй нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 168,636,747.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 14,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 154,636,748 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2027 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 11,000,000 төгрөгөөр нийт 143,000,000 төгрөгийг, 2027 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үлдэх 11,636,748 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 989,700 төгрөгөөс 494,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “******* ******* *******” ХХК, Н.Ялагдашгүй нараас улсын тэмдэгтийн хураамжид 494,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК, Н.Ялагдашгүй нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 168,636,747.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгч талд 14,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг багасган шаардсан 154,636,748 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 14 сарын турш 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2027 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 11,000,000 төгрөгөөр нийт 143,000,000 төгрөгийг, сүүлийн төлөлтийг 2027 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11,636,748 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 989,700 төгрөгөөс 494,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “******* ******* *******” ХХК, Н.Ялагдашгүй нараас улсын тэмдэгтийн хураамжид 494,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***