Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2026/00200

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул би,

Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15 751 754.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч *******ын ******* цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2010114477 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 15 581 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3 598 288.45 төгрөгийг төлсөн. *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 309 хоног хугацаа хэтрүүлэн 7 913 668.26 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010114477 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 13 123 783.55 төгрөг, зээлийн хүү 2 533 421.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94 549.54 төгрөг, нийт 15 751 754.93 төгрөгийг хариуцагч Б.*******ас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *******наас зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлага 15 751 754.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 751 754.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан зээлийн гэрээний үүрэгт 15 751 754.93 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл байхгүй байна.

Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 15 751 754.93 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 709 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 118 354.5 төгрөг, хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 118 354.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                      О.ЭНХТУУЛ