2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/03805

 

 

 

 

 

   

 

    2026             04              08                                                   192/ШШ2026/03805

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***ын

 

Цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* миний бие Ардын армийн Дарханы 017 дугаар барилгын цэргийн ангид 3 жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаасан. Архангай аймгийн Хайрхан сумаас цэрэгт татагдахад *******ын ******* нэрээр бүртгэж, миний ээж *******ын нэрийг ******* гэж буруу бүртгэсэн байна. Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа гаргуулахад *******ын ******* нэрээр цэргийн алба хаасан лавлагаа гарч байгаа. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн батлахад эцэг, эхийн нэр зөрүүтэй шалтгаанаар ажилласан жилд орохгүй байна. Шүүхэд хандан цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан боловч цэргийн батлахын нүүр хуудас үрэгдсэн тул ******* овогтой ******* намайг 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 4 тал/оор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч *******гийн 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 017 дугаар ангид хугацаат цэргийн албан хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05/182 дугаартай тодорхойлолт/ХХ 5 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа/ХХ 6 тал/, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 7 тал/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 12 тал/, *******, нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 17-19 тал/, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 21 тал/, ыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 22-24 тал/, ын цэргийн батлахын хуулбар/ХХ 28 тал/, *******гийн цэргийн батлахын эх хувь зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******гийн хүсэлтээр гэрч *******, , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***-г 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 017 дугаар ангид хугацаат цэргийн албан хаасан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хүсэлт гаргагч  мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.БАЯРМАА