| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/00423/И |
| Дугаар | 312/ШШ2026/00910 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2026/00910
2026 03 12 312/ШШ2026/00910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо бага тойруу 7/1, Төрийн банкны төв байр хаягт байрлах “Төрийн банк” ХК /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг **** тоотод оршин суух, Х овогт П-ийн О /РД:УК72052500, утас:99353274/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 23,532,809 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч П овогтой О нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн банкнаас * тоот цалингийн цахим зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний хавсралт1 “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч П.О нь 2025 оны 1 дүгээр сараас эхлэн /Хамгийн эхний төлөлт/ гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн гөлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Улмаар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээл хүүгийн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний үүрэгээ биелүүлэх талаар удаа дараа утсаар холбогдож, мессеж илгээж, биеэр очиж уулзсан ч үр дүнд хүрээгүй нь зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй байгааг харуулж байна. Зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй 183 хоног өнгөрч зээл хэвийн бус ангилалд шилжсэн тул зээлийн гэрээний 2.2.1, /Зээлдэгч “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь “-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 6.2.1, “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол" заалтыг үндэслэн 2025 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. П овогтой О оос зээлийн үлдэгдэл төлбөр 21,243,165.94 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,244,043.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,600.00 төгрөг, нийт 23,532.809.41 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв.
2. Хариуцагч П.О д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч П.О ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, зээлийн хүү, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цалингийн цахим зээлийн гэрээний хуулбар, П.О ы дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, П.О ы иргэний үнэмлэхний хуулбар, П.О ы оршин суугаа газрын хаягын бүртгэлийн лавлагаа, П.О ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь хариуцагч П.О д холбогдуулан “23,532,809 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Зээлдэгч П овогтой О нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн банкнаас * тоот цалингийн цахим зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний хавсралт1 “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч П.О нь 2025 оны 1 дүгээр сараас эхлэн /Хамгийн эхний төлөлт/ гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн гөлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Улмаар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээл хүүгийн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний үүрэгээ биелүүлэх талаар удаа дараа утсаар холбогдож, мессеж илгээж, биеэр очиж уулзсан ч үр дүнд хүрээгүй нь зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй байгааг харуулж байна. Зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй 183 хоног өнгөрч зээл хэвийн бус ангилалд шилжсэн тул зээлийн гэрээний 2.2.1, /Зээлдэгч “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь “-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 6.2.1, “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол" заалтыг үндэслэн 2025 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. П овогтой О оос зээлийн үлдэгдэл төлбөр 21,243,165.94 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,244,043.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,600.00 төгрөг, нийт 23,532.809.41 гөгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь хариуцагч П.О той 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн * дугаартай цалингийн цахим зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Төрийн банк ХК нь 25.000.000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй П.О д зээлдүүлэх, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.
6. Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 452 дугаар зүйлийн 452.1-т “зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
7. Төрийн банк ХК нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгч П.О ы Төрийн банкны * тоот дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч П.О нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 3,756,834.06 төгрөг, зээлийн хүүнд 1,380,667.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,078.27 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан П.О ы Төрийн банкны дансны хуулга, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
8. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцсэн байх тул хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т ”Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т “зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүү /үндсэн болон хэтэрсэн хугацааны/-ийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээний 2.3-т заасан хүү дээр нэмж банкинд төлнө, 3.2-т “эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг болно заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээний үүргийн зөрчилд тооцогдож, тухайн үүргийн зөрчилд гэрээний 2.4-т заасан нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэл болно” гэж тус тус нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.
10. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч П.О ы үндсэн зээлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
12. Иймд хариуцагч П.О ы үндсэн зээлийн үлдэгдэл 21,243,165.94 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,244,043.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,600.00 төгрөг, нийт 23,532.809.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-д олгохоор шийдвэрлэв.
13. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О оос 137,807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч П.О оос 23,532,809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О оос 137,807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС