Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00841

 

 

 

 

 

 

2026     03         09                                           312/ШШ2026/00841

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Парисын гудамж Ай си тауэр, 13 давхар 1301А тоот, “Покет ББСБ” ХХК, /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн *** тоотод оршин суух, Ш-ийн Б /РД: ***, утас: /-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 6,882,579 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тус шүүхийн 103 тоот танхимд тусгайлсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Зээлдэгч Ш.Б нь манай компанитай 2024 оны 11 сарын 7-ны өдөр L100049550 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7809204189 зээлийн дансны дугаартай, 612,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *  банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 7100237784 зээлийн дансны дугаартай, 5,000,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *  банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 612,000.00 төгрөг, шимтгэл: 12,240 төгрөг, үндсэн хүү: 215,491.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 37,665.67 төгрөг, нийт: 877,396.74 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 4,561,485.73 төгрөг, шимтгэл: 0 төгрөг, үндсэн хүү: 1,398,289.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 36,908.44 төгрөг, нийт: 5,996,683.25 төгрөг. Иймд зээлдэгч Ш.Б-с үндсэн зээлийн төлбөрт 5,173,485.73 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,613,780.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,574.11 төгрөг, шимтгэл 12,240.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 төгрөг, нийт 6,882,579.99 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн цахим зээлийн гэрээны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Покет ББСБ” ХХК нь Ш.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,882,579 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Зээлдэгч Ш.Б нь манай компанитай 2024 оны 11 сарын 7-ны өдөр L100049550 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7809204189 зээлийн дансны дугаартай, 612,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *  банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 7100237784 зээлийн дансны дугаартай, 5,000,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *  банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 612,000.00 төгрөг, шимтгэл: 12,240 төгрөг, үндсэн хүү: 215,491.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 37,665.67 төгрөг, нийт: 877,396.74 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 4,561,485.73 төгрөг, шимтгэл: 0 төгрөг, үндсэн хүү: 1,398,289.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 36,908.44 төгрөг, нийт: 5,996,683.25 төгрөг. Иймд зээлдэгч Ш.Б-с үндсэн зээлийн төлбөрт 5,173,485.73 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,613,780.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,574.11 төгрөг, шимтгэл 12,240.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 төгрөг, нийт 6,882,579.99 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Ш.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ш.Б-г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

4. Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч Покет ББСБ” ХХК-тай 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7809204189 зээлийн дансны дугаартай гэрээгээр, 612,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *  банкны тоот дансаар авсан, 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 7100237784 зээлийн дансны дугаартай гэрээгээр, 5,000,000.00 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *  банкны тоот дансаар авсан, нэхэмжлэгч Покет ББСБ” ХХК нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн байна. Хариуцагч Ш.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 612,000.00 төгрөг, шимтгэл 12,240 төгрөг, үндсэн хүү 215,491.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,665.67 төгрөг, нийт 877,396.74 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4,561,485.73 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 1,398,289.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,908.44 төгрөг, нийт 5,996,683.25 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

5. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцсэн байх тул хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзнэ.

 

6. Иймд шүүх хариуцагч Ш.Б-с 6,882,579 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Покет ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

     7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу хариуцагч Ш.Б-с 125,071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Покет ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ш.Б-с 6,882,579 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Покет ББСБ” ХХК-д олгосугай.

         

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-с 125,071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Покет ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АЛТАНГАДАС