Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    П.Нямсүрэн

                        Улсын яллагч                                  Н.Дүүрэнжаргал

                        Шүүгдэгч                                            Г.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Эд холбогдох 1832000930081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ул*тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Харчин овогт Ганбатын Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Г.Э нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замын 135 дугаар километрийн орчим 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 73-36 УНЕ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Даваацэцэг, Э.Билэгсайхан нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өөр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг. 

         Хохирогч Ц.Даваацэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн орчим нөхөр, 2 хүүхэд болох Э.Билэгжаргал, Э.Билэгсайхан нарын хамт Баянгол сум руу явсан. Манай нөхөр Г.Э нь Баянгол сум руу барилгын ачаа буюу плита хүргэх ажилтай байсан тул би 2 хүүхдээ аваад хань болоод явсан юм. Урьхан өнгөрөөд би 2 хүүхдээ хоёр талдаа суулгаж 2 сугандаа хавчуулаад хөхөө хөхүүлээд явж байсан. 2 хүүхэд маань ч унтсан би ч бас унтсан байсан. Нэг мэдэхэд манай нөхөр 2 хүүхдээ сайн бариарай гэж хэлж байсан. Би тэгэхэд нь хоёр хүүхдээ цээжиндээ тэвэрсэнээ санаж байна. Цаашаа болсон явдлын талаар санахгүй байна. Нэг сэрэхэд би түргэний машинтай Дархан явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

       Гэрч В.Энхбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Хойноосоо урагшаа даваа өгсөж явахад урдаас даваа даваад цагаан портер машин урсгал сөрөөд өндөр хурдтай милс гээд гараад ирсэн. Би тормос гишгээд замаас гарах боломжгүй учир замыг нь чөлөөлөөд зогссон. Портер миний баруун гар талаар маш ойр зайтай зөрөөд баруун тал руу гарж 2-3 удаа өнхөрч байгаа нь толинд харагдсан. Би зам чөлөөлж зогсоож буцаж очиход эмэгтэй хүн доошоо харсан байдалтай, хоёр хүүхэд нь шидэгдсэн байсан, жолооч залуу машинаас бууж харагдсан. ... Өгсүүр хэсгийн төгсгөл болохоор зам 20-30 метрт л зам харагдаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/

        Гэрч Б.Ганбилгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд араас цухуйгаад эсрэг урсгалд орсон. Өөдөөс ирж явсан Ланд-200 машин гэрлээрээ зөндөө дохиод мөргөлдөх дөхөөд хурдтай ирсэн. Энэ үед би хурдаа хассан чинь нөгөө портер машин улам хурдаа нэмсэн. Тэгээд мөргөлдөхийн даваан дээр нөгөө Портер машин замынхаа эсрэг тал руу тэр чигээрээ дараад замаас гарч явсаар шороо бужигнуулаад онхолдсон... Энэ үед би машинаа зогсоогоод бууж онхолдсон Портер дээр очсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/

             2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай Замын цагдаагийн Шинжээчийн дүгнэлт: … Портер маркийн 73-36 УНЕ улсын дугаартай авто машины жолооч Г.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэж байна гэх дүгнэлт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/

           2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7266 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

                  1. Ц.Даваацэцэгийн биед гавлын зүүн зулай, чамархай дайрсан шугаман хугарал, цээжний зүүн талын 8-9-р хавирга, бүсэлхийн 5-р нугаламын зүүн хөндлөн сэртэн, аарцаг ясны зүүн ацетабулын урд багана, зүүн умдаг ясны далд хугарал, тархи доргилт толгойн хуйх, нүүр дээд, доод мөчдөд цус хуралт, шарх зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/

          2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7267 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

           1. Г.Эгийн биед цээжний зүүн талын 6,7,8,9-р хавирга, бүсэлхийн 1-4-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун шуу ясны хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн гопомтлог няцрал, тархи доргилт, их бие, дээд мөчинд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 51-52-р хуудас/

          2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7262 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

         1. Э.Билэгсайханы биед гавлын дух яс, баруун, зүүн талын нүдний ухархайн хана, зүүн гайморын хөндийн хана /хоншоор яс/ хамар яс хамарсан хавсарсан нийлмэл хугарал, баруун нүдний алимны агууламжийн гоожилт нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/ зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт, тархи доргилт, нүүр доод мөчдийн зөөлөн эдийн зулгаралт, шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрхи гавлын дух ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул баруун нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/ гэмтэл нь уг журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31-1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/

        Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өвчний түүх /ХХ-ийн 88-181 дүгээр хуудас/

        Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /ХХ-ийн 182-199 дүгээр хуудас/

       Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглал /ХХ-ийн 3-12-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын 5-27 тоотод оршин суух, Г.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 86 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Э нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замын 135 дугаар километрийн орчим 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 73-36 УНЕ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Даваацэцэг, Э.Билэгсайхан нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

         Хохирогч Ц.Даваацэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/, Гэрч В.Энхбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Б.Ганбилгүүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай Замын цагдаагийн Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7266 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7267 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51-52-р хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7262 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өвчний түүх /ХХ-ийн 88-181 дүгээр хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /ХХ-ийн 182-199 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглал /ХХ-ийн 3-12-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Эг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Э нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замын 135 дугаар километрийн орчим 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 73-36 УНЕ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Даваацэцэг, Э.Билэгсайхан нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Харчин овогт Ганбатын Эг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Эг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн  хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай. 

5. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд   авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    П.Нямсүрэн

                        Улсын яллагч                                  Н.Дүүрэнжаргал

                        Шүүгдэгч                                            Г.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Эд холбогдох 1832000930081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ул*тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Харчин овогт Ганбатын Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Г.Э нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замын 135 дугаар километрийн орчим 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 73-36 УНЕ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Дц, Э.Бс нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өөр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг. 

         Хохирогч Ц.Дц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн орчим нөхөр, 2 хүүхэд болох Э.Билэгжаргал, Э.Бс нарын хамт Баянгол сум руу явсан. Манай нөхөр Г.Э нь Баянгол сум руу барилгын ачаа буюу плита хүргэх ажилтай байсан тул би 2 хүүхдээ аваад хань болоод явсан юм. Урьхан өнгөрөөд би 2 хүүхдээ хоёр талдаа суулгаж 2 сугандаа хавчуулаад хөхөө хөхүүлээд явж байсан. 2 хүүхэд маань ч унтсан би ч бас унтсан байсан. Нэг мэдэхэд манай нөхөр 2 хүүхдээ сайн бариарай гэж хэлж байсан. Би тэгэхэд нь хоёр хүүхдээ цээжиндээ тэвэрсэнээ санаж байна. Цаашаа болсон явдлын талаар санахгүй байна. Нэг сэрэхэд би түргэний машинтай Дархан явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

       Гэрч В.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Хойноосоо урагшаа даваа өгсөж явахад урдаас даваа даваад цагаан портер машин урсгал сөрөөд өндөр хурдтай милс гээд гараад ирсэн. Би тормос гишгээд замаас гарах боломжгүй учир замыг нь чөлөөлөөд зогссон. Портер миний баруун гар талаар маш ойр зайтай зөрөөд баруун тал руу гарж 2-3 удаа өнхөрч байгаа нь толинд харагдсан. Би зам чөлөөлж зогсоож буцаж очиход эмэгтэй хүн доошоо харсан байдалтай, хоёр хүүхэд нь шидэгдсэн байсан, жолооч залуу машинаас бууж харагдсан. ... Өгсүүр хэсгийн төгсгөл болохоор зам 20-30 метрт л зам харагдаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/

        Гэрч Б.Ганбилгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд араас цухуйгаад эсрэг урсгалд орсон. Өөдөөс ирж явсан Ланд-200 машин гэрлээрээ зөндөө дохиод мөргөлдөх дөхөөд хурдтай ирсэн. Энэ үед би хурдаа хассан чинь нөгөө портер машин улам хурдаа нэмсэн. Тэгээд мөргөлдөхийн даваан дээр нөгөө Портер машин замынхаа эсрэг тал руу тэр чигээрээ дараад замаас гарч явсаар шороо бужигнуулаад онхолдсон... Энэ үед би машинаа зогсоогоод бууж онхолдсон Портер дээр очсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/

             2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай Замын цагдаагийн Шинжээчийн дүгнэлт: … Портер маркийн 73-36 УНЕ улсын дугаартай авто машины жолооч Г.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэж байна гэх дүгнэлт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/

           2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7266 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

                  1. Ц.Дцийн биед гавлын зүүн зулай, чамархай дайрсан шугаман хугарал, цээжний зүүн талын 8-9-р хавирга, бүсэлхийн 5-р нугаламын зүүн хөндлөн сэртэн, аарцаг ясны зүүн ацетабулын урд багана, зүүн умдаг ясны далд хугарал, тархи доргилт толгойн хуйх, нүүр дээд, доод мөчдөд цус хуралт, шарх зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/

          2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7267 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

           1. Г.Эгийн биед цээжний зүүн талын 6,7,8,9-р хавирга, бүсэлхийн 1-4-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун шуу ясны хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн гопомтлог няцрал, тархи доргилт, их бие, дээд мөчинд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 51-52-р хуудас/

          2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7262 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

         1. Э.Бсы биед гавлын дух яс, баруун, зүүн талын нүдний ухархайн хана, зүүн гайморын хөндийн хана /хоншоор яс/ хамар яс хамарсан хавсарсан нийлмэл хугарал, баруун нүдний алимны агууламжийн гоожилт нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/ зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт, тархи доргилт, нүүр доод мөчдийн зөөлөн эдийн зулгаралт, шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрхи гавлын дух ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул баруун нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/ гэмтэл нь уг журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31-1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/

        Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өвчний түүх /ХХ-ийн 88-181 дүгээр хуудас/

        Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /ХХ-ийн 182-199 дүгээр хуудас/

       Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглал /ХХ-ийн 3-12-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын 5-27 тоотод оршин суух, Г.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 86 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Э нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замын 135 дугаар километрийн орчим 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 73-36 УНЕ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Дц, Э.Бс нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

         Хохирогч Ц.Дцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/, Гэрч В.Эбийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Б.Ганбилгүүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай Замын цагдаагийн Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7266 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7267 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51-52-р хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7262 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өвчний түүх /ХХ-ийн 88-181 дүгээр хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /ХХ-ийн 182-199 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглал /ХХ-ийн 3-12-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Эг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Э нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замын 135 дугаар километрийн орчим 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 73-36 УНЕ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Дц, Э.Бс нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Харчин овогт Ганбатын Эг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Эг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн  хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай. 

5. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд   авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ.