| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/00704/И |
| Дугаар | 312/ШШ2025/00600 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2025/00600
2026 02 25 312/ШШ2025/00600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн *** тоотод оршин суух, С овогт Я-н А /РД:, утас: /-ийн хүсэлттэй,
“Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох мөн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тус шүүхийн 106 тоот танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Я.А , гэрч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Я.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Я овогтой А нь 2004.05.07-нд ЗХ-032 дугаар цэргийн ангид томилогдож орсон. Энэ үед цэргийн батлах олгоход овог нэрийг маань Я овогтой Гантулга гэж буруу бичсэн байна. Архивын лавлагаа ч мөн Гантулга гэсэн нэрээр гарч байна. Ийм учраас Я овогтой А намайг 2004 оны 5 сараас эхлэн 2005 оны 5 сарын 07 хүртэл ЗХ-032 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож мөн уг цэргийн батлахын эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч Э.Б-ний тодорхойлолт, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Я.А нь Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох мөн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Я.А нь 2004.05.07-нд ЗХ-032 дугаар цэргийн ангид томилогдож, 2005 оны 5 сарын 07-нд цэргийн албанаас халагдсан болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч Э.Б-ний тодорхойлолт, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3. Иймд хүсэлт гаргагч Я.А ийн Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Я-н А /РД:/-ыг 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдаж, 2005 оны 5 сарын 07 хүртэл 1 жилийн хугацаагаар Зэвсэгт хүчний 032 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Я.А ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС