| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1265/э |
| Дугаар | 1340 |
| Огноо | 2018-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Батням
улсын яллагч: С.Солонго
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
Хохирогч : Ч.Д
шүүгдэгч: Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Ц З холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806071251567 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Ц З 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, К ХХК-д эм зүйч төлөөлөгчөөр ажилладаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт дүүргийн дугаар хорооны дугаар байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.З нь 2018 оны 8 дугаар сарын 2-ний өдөр дүүргийн дугаар хороо хотхоны гадна Ч.Д нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж мэдүүлэг өгөхгүй яллах дүгнэлтэд заасан зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: хохирогч: 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 11:50 минутын үед ач хүүгээ салхилуулах гээд явж байсан. Ач хүүгээ урдаа гаргачихаад явж байтал хажуу талын орцноос гарч ирсэн залуу манай ач хүүг мөргөж унгасан. Би тухайн залууд замаа харж яваачээ хүн бүр гар утастайшдээ гэж хэлсэн. Тэгтэл намайг орц руу оръя гэсэн. Орц руу ороод намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цээжрүү нь цохиод тавиултал миний нүүрэн тус газар руу 2-3 удаа цохьсон. Миний хажуугаар хүүхэдтэй хүүхэн гарч явж байсан тэр хүн байрны харуулыг дуудсан байсан. Байрны харуул ирээд салгасан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Мөн би томограффийн зураг авхуулсан. Надад 165.000 төгрөг сорвины тосны мөнгөтэй нийлээд нийт 205.000 төгрөг авсан. Өөр гомдол саналгүй гэв.
Шүүгдэгч Ц.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2018 оны 08-р сарын 29 ний өдөр 11:40 цагийн үед хороо байрны орцноос гараад ирэхэд 2 орчим насны хүүхэд орцны үүдэн дээр байсан би гарч явахдаа гар утсаараа оролдоод явж байгаад тэр хүүхдийг анзаараагүй мөргөсөн тэр хүүхэд ч намайг хараагүй тэр хүүхэд бөгсөөрөө газар суутал би уучлалт гуйгаад хүүхдийг босготол тэр хүүхдийн өвөө нь ганцаараа утастай явж байгаа юмуу пизда минь гээд надруу муухай хараад байсан би уучлалт дахиж гуйгаад машиныхаа багажнаас юм харчихаад буцаад орц руугаа ороход хүүхдийн өвөө нь араас орж ирээд намайг нүүрлүү баруун гараараа цохисон тэгэхээр нь би бас зүүн гараараа тэр хүнийг нэг удаа цохисон тэгээд бид хоёр барьцалдаж аваад удаагүй байтал липтнээс хүн бууж ирээд боль гэсэн энэ үед надтай маргасан хүнийг дагаж явсан 2 настай хүүхэд уйлаад байсан би одоо болий хүүхэд уйлаад байна гэхэд чи муу ямар овоо гар вэ гээд намайг мөргөсөн дараа нь хамгаалалтын албаныхан ирээд салгасан” гэжээ. /хх-ийн 9/
Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018.08.29-ний өглөө 11,50 цагийн орчим ач хүүгээ салхилуулах гээд гараад явж байтал утсаар яриад явж байсан залуу миний урд алхаж байсан 2 настай ач хүүг маань мөргөөд унагаасан. Хүүхэд уйлахаар нь би хүүгээ босгоод аргадаж зогсоогоод тэр залууд хандаж /хүн бүр гар утастай замаа харж яваач/ гэхэд тэр залуу урдаас шууд ах юу гээд байгаа юм бэ тэгээд уучлалт гуйж байна шдээ гэж хэлсэн. Чи нялх хүүхэд явж байхад замаа харж яваач гэхэд нааш ир орцруу ороодхий гэхэд нь юм бодолгүй дагаад ортол ороод заамдаад авсан яаж байгаа юм бэ гэж бодоод түлхээд тавиултал гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр залуугын цамцнаас бариад цээж рүү нь 2 цохьсон. Тэгтэл хүүхэдтэй нэг охин гарч яваад харуулыг дуудаад харуул ирээд салгасан. Харуул ирэхээс өмнө тэр залуу намайг цохьчихсон байсан гэжээ. /хх-н 11-16/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 20/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10627 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.“Ч.Д биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэжээ./хх-н 21/
Ч.Д толгойн компьютер томографийн шинжилгээ /хх-н 22/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/
Ц.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 35-36/
Ц.З хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25-26/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28/ прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/ зэрэг болно.
Ц.З нь 2018 оны 8 дугаар сарын 2-ний өдөр Б дүүргийн дугаар хороо хотхоны гадна Ч.Д гар утсаараа ярьж яваад урдаа зам дээр явж байсан хоёр хүүхдийг мөргөж унагасан асуудлаа маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Ч.Д биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10627 дугаартай шинжээчийн дүгнэлт ./хх-н 21/
Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... утсаар яриад явж байсан залуу миний урд алхаж байсан 2 настай ач хүүг маань мөргөөд унагаасан. Хүүхэд уйлахаар нь би хүүгээ босгоод аргадаж зогсоогоод тэр залууд хандаж /хүн бүр гар утастай замаа харж яваач /гэхэд тэр залуу урдаас шууд ах юу гээд байгаа юм бэ тэгээд уучлалт гуйж байна шдээ гэж хэлсэн. Чи нялх хүүхэд явж байхад замаа харж яваач гэхэд нааш ир орц руу ороодхий гэхэд нь юм бодолгүй дагаад ортол ороод заамдаад авсан яаж байгаа юм бэ гэж бодоод түлхээд тавиултал гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр залуугын цамцнаас бариад цээж рүү нь 2 цохьсон тэгээд би одоо болий хүүхэд уйлаад байна гэхэд чи муу ямар овоо гар вэ гээд намайг мөргөсөн гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ц.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би гарч явахдаа гар утсаараа оролдоод явж байгаад тэр хүүхдийг анзаараагүй мөргөсөн тэр хүүхэд ч намайг хараагүй тэр хүүхэд бөгсөөрөө газар суутал би уучлалт гуйгаад хүүхдийг босготол тэр хүүхдийн өвөө нь ганцаараа утастай явж байгаа юмуу пизда минь гээд надруу муухай хараад байсан би уучлалт дахиж гуйгаад машиныхаа багажнаас юм харчихаад буцаад орц руугаа ороход хүүхдийн өвөө нь араас орж ирээд намайг нүүр лүү баруун гараараа цохисон тэгэхээр нь би бас зүүн гараараа тэр хүнийг нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Ц.З нь Ч.Д гар утсаараа ярьж явж байгаад урдаа явсан бага насны хүүхдийг мөргөж унагасанаас болж хоорондоо маргалдаж улмаар харилцан бие биенээ цохилцсоноос Ч.Д эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Ц.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.Д нь эмчилгээнд гарсан зардалд 205.000 төгрөг авсан, одоо шүүхэд гаргаж өгөх эмчилгээтэй холбоотой нотлох баримт байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Ц.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хуурч овогт Ц.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.З 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.З нь торгох ялыг хоёр сарын дотор нэг сард 225.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.З нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ц.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.З авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН