| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/00434/И |
| Дугаар | 312/ШШ2026/00441 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 312/ШШ2026/00441
2026 01 29 312/ШШ2026/00441
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 46-р байр Гранд плаза 1205 тоот, “Анлок капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг толгодын **** тоот, Л овогтой Г /РД: **** /-т холбогдох,
“зээлийн гэрээний үүрэгт 1,024,885 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Анлок капитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Л овогтой Г манай “Анлок Капитал ББСБ” ХХК-иас 2024.05.15-д дугаар №2024-05-15/100002 дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд Л овогтой Г ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2025.01.26, 2025.01.22, 2024.12.21, -ны өдор 200,000, 107,000, 333,000, төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2025.02.20-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа шаардлага тавьсан боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 266 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 1,024,885.55 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Л.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Миний бие Л овогтой Г нь “Анлок капитал ББСБ” ХХК 1,024,885.55 төгрөгийг надаас нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү мөнгөн дүнг 4 сарын хугацаанд төлж барагдуулна. 2026.02.25-нд 256,300 төгрөг, 2026.03.25-ны өдөр 256,300 төгрөг, 2026.04.25-ны өдөр 256,300 төгрөг, 2026.05.25-ны өдөр 256,300 төгрөг сар бүр төлж дуусгана...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Анлок капитал ББСБ” ХХК нэхэмжлэлтэй, Л.Г т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 1,024,885 төгрөг гаргуулах төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Г нь нэхэмжлэгч “Анлок капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 1,024,885 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,147 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,573 төгрөгийг, төрийн сангаас 14,573 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Анлок капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 1,024,885 төгрөгийг хариуцагч Л.Г төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,147 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,573 төгрөгийг, төрийн сангаас 14,573 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Анлок капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС