| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00060/Э |
| Дугаар | 00072 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00072
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Ж.Д, О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Д, О.Г нарт холбогдох 1832000000034 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 04 сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн
Аптай суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 6 удаа ял шийтгэлтэй
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 314 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 546 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жмлийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн № 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 314 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг тус тус хэрэглсэн, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Сэчин овгийн Жигмэддоржийн Д. РД:/*/
Монгол Улсын иргэн, 1981 оны 09 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 1 удаа ял шийтгэлтэй,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн № 31 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 251 /хоёр зуун тавин нэгэн/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Боржигон овгийн Оюунцэцэгийн Г. РД:/*/
Шүүгдэгч Ж.Д, О.Г нар нь согтуугаар бүлэглэж, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 25 тоот Д.Ганбаатарын гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Д.Ганбаатарыг согтоод унтсан байхад нь эмэгтэй хүний ээмэг, бөгж, гинж, гар утас, гутал, мах, гурил, ургамлын тос, элсэн чихэр гэх хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 582.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д өгсөн ......... Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг маань үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, цаашид хичээж амьдарнаа, үлдэж байгаа хүүхдүүдээ өөрийн төрсөн хүүхдүүд болох Билгүүнбаяр, Дөлгөөнбаяр нарын асрамжинд үлдээх саналтай гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г өгсөн ......... Хавтаст хэрэгт байгаа мэдүүлгүүд маань үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн ........ 2018 оны 03 дугаар сарын 18-ны өглөө гэртээ ороод шүүгээнээс юм авах гэтэл миний ягаан хайрцагтай үнэт эдлэлүүд байхгүй байхаар нь юу болсон талаар нөхөр Д.Ганбаатараас асуухад “Сорви Туяа, өөр хоёр хүнтэй манайд архи уугаад би унтчихаж. Тэгсэн гэрээс эд зүйл аваад явсан байна” гэхээр нь гэрт байгаа юмаа бүртгэхэд миний хайрцагтай үнэт эдлэл, Д.Ганбаатарын гар утас, 10 кг орчим үхрийн мах, ургамлын тос 2 ширхэг, тавагтай чихэр, жигнэмэг, набор, элсэн чихэр 1 кг, савтай барагшуу 1 ширхэг, өвлийн гутал 2 хос, гурил 2 кг зэрэг эд зүйл байхгүй байсан. Би алдагдсан хоол хүнсний зүйл, өрөөсөн ээмэг, гар утас зэрэг 158.600 төгрөгний эд зүйлийг нэхэмжлэхгүй. Ж.Д, О.Г нар нь байнга архи уудаг, хараад байхад дээрх эд зүйлсийг төлж өгөх чадваргүй учир асуудлыг хуулийн дагуу хурдан шийдвэрлэж өгнө үү... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 63-р тал/
Гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим захын тэнд Г, Д, Алтанхундага гэх хүмүүстэй таараад гэртээ дагуулж очоод архи хувааж ууж байгаад согтоод унтсан байсан. Ингээд маргааш нь буюу 18-ны өглөө 09 цаг өнгөрч байхад сэрэхэд том өрөөний хувцасны шүүгээнээс ягаан өнгийн савтай эхнэрийн үнэт эдлэлүүд, ширээн дээр байсан миний гар утас, галт тогооны өрөөнөөс ургамлын тос, будаа, чихэр, гутлын тавиур дээр байсан 2 хос гутал, амбаарт байсан 10 кг үхрийн мах зэргийг цэнхэр өнгийн ганбанзны уутанд хийгээд аваад явсан байсан гэх мэдүүлэг./ХХ-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Д.Тлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 03 сарын 17-ны өдөр 20 цагийн орчим гэртээ унтаж байхад Г орж ирээд “Тл ахаа” гээд байхаар нь яачив гээд харахад энхэр Д, Ада, Г нар таксинаас цэнхэр ууттай юм чирээд орсон ба таксины жолооч нь мөнгө нэхээд байгаа бололтой байж байхад Д “мөнгө алга” гээд 1 сав ургамлын тос өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/
Гэрч Ш.Дондовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оын 03 сарын 17-ны өдрийн орой 19 цагийн өнгөрч байхад би машинтайгаа Зүүнхараа политехник коллежийн баруун талд явж байтал Д, Г гэх 2 эмэгтэй гараараа өргөөд зогсож байсан тэгэхээр нь би очтол захаас хүн аваад харина сая такси хайхаар гарсан гэж хэлсэн тэгэхээр нь би Зүүнхараа политехник коллежийн хойгуур яваад урагшаа эргээд захын тэндээс нэг эрэгтэй хүнийг нь аваад Ахуй үйлчилгээний 23 тоот буюу Д гэх эмэгтэй гэрийн гадаа ирсэн чинь Г гэх эмэгтэй мөнгө аваад ирье гэж ороод мөнгө байдаггүй ахаа оронд энийг авчих гээд нэг цэнхэр цаастай 1 литрийн ургамлын тос өгөхөөр нь би уурлаад аваад явсан. Цэнхэр уут билүү шуудайтай юм барьчихсан суухаар нь би зүгээр байхгүй юу юм гээд асуусан чинь ажлын хувцаснууд гэж хэлсэн тэгэхээр нь би халамжаас өгсөн юм болов уу гэж бодоод л өнгөрсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/
Гэрч Ц.Адын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 018 оны 03 сарын 17-ны өдөр Д, Г бид 3 явж байтал Д.Ганбаатар гэх ах хүүш сайн уу юу байна гээд Гтай мэндэлсэн тэгсэн Г сайн уу ахаа гээд Д эгч, бид 2-д танилцуулсан тэгээд бид нар танилцаад байж байтал Д.Ганбаатар ах манай гэрт очъё гэхээр нь бид нар гэрт нь очсон тэгсэн нэг шил архи задлаад уусан тэгсэн дахиад нэг шил архи задалсан санагдаж байна тэгсэн Д.Ганбаатар ах тасраад унасан би ч муу ширээ налаад унтсан байсан тэгсэн нэг мэдсэн Д, Г нар намайг сэрээгээд явъя явъя гэж хэлсэн тэгсэн нэг том ууттай зүйл, 2 шар тортой зүйл байсан тэгэхээр нь би юу юм гэтэл Г, Д нар Д.Ганбатаар ах өгсөн юмаа явъя гэж хэлсэн тэгэхээр нь Гтай бид 2 тэр том ууттай зүйлийг дамжилаад, шар тортой 2 зүйлийг нь Д бариад бид 3 Д.Ганбаатарын гэрээс гарсан тэгээд би юу болсноо санахгүй байгаа юм маргааш өглөө нь буюу 2018 оны 03 сарын 18-ны өдрийн өглөө Д эгчийн гэрт сэрсэн тэгсэн гэрт тал шил архи байсныг хувааж уусан тэгээд гадуур гарч архи хайж яваад цагдаа нартай таарсан. 1 том ууттай зүйл, 2 тортой юм байсан, үнэт эдлэлүүд байсан гээд тэр 2 хоорондоо яриад байсан би яг юу юу байсныг нь санахгүй байна, би тасраад ширээ налаад унтаж байхад тэр 2 явъя гэхээр нь сэрээд гарсан тэгээд яаж явснаа санахгүй байгаа юм. Намайг ширээ налаад унтаж байхад Д, Г нар сэрээсэн тэр 2 л хулгайлсан би нэг ч зүйл аваагүй ээ. Д эгч Д.Ганбаатар ахын гар утсыг бараан захын хойно байдаг Нгбаатар ахынд савтай архиар зарсан, мөн гэрээс нь авсан махыг худгийн дэлгүүрийн тэнд байдаг эгчид зарсан бусад юмнууд нь Г, Д нар хувааж авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч В.Бмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Д, Г, Ада нар нь манай дэлгүүрээр согтуу орж ирээд хөөгдөөд гардаг юм зүс танина ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ээ. 2018 оны 03 сарын 17-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад Г, Ада, Д нар манай дэлгүүрт орж ирээд шар тортой мах барьж орж ирээд авах уу гээд байсан тэгэхээр нь би авахгүй юун мах барьчихаад яваад байгаа юм наадахаа аваад яв гэж хэлсэн тэгсэн гарчихаад эргэж орж ирээд гуйгаад байхаар нь би хэмжиж үзэхэд 2 кг гаруй мах байсан уг мах нь жоохон удсан бололтой дарагдсан мах байсан тэгээд 10.000 төгрөгөөр авахаар болоод 8.000 төгрөг бэлэн өгөөд 2.000 төгрөгөнд хүүхдээ юм ав гэсэн 3 ширхэг зайрмаг авсан. Тэгээд гараад явцгаасан дахиж ирээгүй ээ. Д, Г, Ада нар соггуу орж ирсэн тэгээд гуйгаад байхаар нь би махыг нь авсан юм, эрэгтэй хүүхэд дагуулаад явж байсан Дынх хүүхэд юм шиг байна лээ. Дарагдсан удсан бололтой мах байсан тэгэхээр нь нохойнд гаргаад өгсөн. Өмнө нь би эд зүйлс авч байгаагүй ээ тэр өдөр шал согтуу хоносон архи үнэртүүлээд гуйгаад салахгүй байхаар нь авсан юм тэгээд тэр махыг нь нохойндоо өгчихсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Д.Нггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 03 сарын 17-ны өдрийн 18 цагийн үед байхаа би Нарны өртөө зочид буудлын орчимд гэрлүүгээ явж байтал Ж.Д, О.Г, Ц.Ада нартай таарсан тэгсэн О.Г нь хөөе Нг ахаа та энэ гар утсыг авчих гэхээр нь би гайхаад юу гэж би наад гар утсыг чинь авдаг юм гэсэн чинь манай энэ шартаад үхлээ гэсэн тэгэхээр нь би хэний гар утас юм манай дүүгийн гар утас байгаа юм гэж хэлсэн тэгэхээр нь 10.000 төгрөгөөр авъя гэсэн чинь тэгье гэхээр нь би гэрт байсан нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи дээр нь нэмээд 3.000 төгрөг өгөөд авсан тэр 3 тэгээд яваад өгсөн. Ж.Д.О.Г, Ц.Ада нарыг би сайн танихгүй ээ би өмнө нь эд зүйл авч байгаагүй тэр О.Гг нь арай гайгүй таньдаг болохоор намайг танимхайраад гуйгаад байхаар нь авсан юм тэгсэн хулгайлсан гар утас байна өөрөө уг нь надад манай дүүгийн гар утас гэж байсан юм. Ногоон өнгөтэй зузаан хятад гар утас сим картгүй асаалттай байсан. Би юу гэж хулгайлах замаар олсон эд хөрөнгийг мэдсээр байж юу авахав дээ надаас дүүгийн утас авчих яг шартаж үхлээ гээд байхаар нь л авсан юм. Уг гар утсыг би тэр өдөр нь хүнсний захын тэнд нэг залууд зарсан юм тэгсэн одоо тэр залуугаа олж чаддаггүй ээ. Би өөрөө уг гар утсыг барьчихсан явж байсан чинь нэг алтанд явдаг залуу байдаг юмаа тэр наад гар утас чинь гэрэлтэй сүлжээ сайн барьдаг юм гээд зарчих гээд байхаар нь би 20.000 төгрөгөөр өгчихсөн юмаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 54 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 4-6 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 07-10 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 38 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Дын иргэний үнэмлэхнмй хуулбар /Хх-н 38 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Дын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 41 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.Гд холбогдох Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 74 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 75 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Ггийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 78 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Дын насанд хүрээгүй 3 хүүхдийнхээ асран хамгаалагчаар өөрийн хоёр хүү Ш.Билгүүнжаргал, Д.Дөлгөөнбаяр нарт даалган үлдээх тухай хүсэлт, 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Амартүвшин, 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Намтайван, 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Д.Намуунцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Д, О.Г нар нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 25 тоот Д.Ганбаатарын гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Д.Ганбаатарыг согтоод унтсан байхад нь эмэгтэй хүний ээмэг, бөгж, гинж, гар утас, гутал, мах, гурил, ургамлын тос, элсэн чихэр гэх хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 582.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Д, О.Г нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэг Ж.Д, О.Г нар нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Д нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсэн байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, хязгаарлалтыг зөрчсөн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дах хэсэгт заасныг баримтлан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Дыг үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч О.Гг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дд О.Гд ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Мөн Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Амартүвшин, 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Намтайван, 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Д.Намуунцэцэг нарт асран хамгаалагч тогтоож, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Бж нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 314 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэчин овгийн Жигмэддоржийн Дыг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Сэчин овгийн Жигмэддоржийн Д, Боржигон овгийн Оюунцэцэгийн Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Дыг 240 /хоёр зуун дөчин/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч О.Гг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Дд оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг хүртэл хугацаагар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 314 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 сарын хугацаагаар тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Дд оногдуулсан 07 сар, О.Гд оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг болохыг дурьдсугай.
8. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Амартүвшин, 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Намтайван, 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Д.Намуунцэцэг нарт асран хамгаалагч тогтоож, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад даалгасугай.
9. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.