2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2026/03064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 03

191/ШШ2026/03064

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Ө хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ө /РД:987/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга У оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ө ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Ө ХХК нь Г.Өтэй 2022.08.05-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, жилийн 42%-ийн хүүтэй зээл олгосон.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд эргэн төлөлтийн хуваарын дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Гэтэл тус шүүхийн 2025.10.17-ний өдрийн А дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь уг хаягт бүртгэлгүй оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Өг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 17-ний өдрийн А дугаартай захирамж зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ө ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Өийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ө нь /А аймаг Ө Өг/ хаягандаа оршин суудаггүй болох А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 17-ний өдрийн А дугаартай захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Ө Есөн шижир ББСБ ХХК-ийн хүсэлттэй Г.Өийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Бын Ө /РД:987/-ыг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Өийн оршин суугаа хаяг тогтоохыг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Ө ХХК-д мэдэгдэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё