| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/00458/И |
| Дугаар | 312/ШШ2026/00969 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2026/00969
2026 03 19 312/ШШ2026/00969
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 7-р давхар 712 тоот, “Омни капитал ББСБ” ХХК /РД: /-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг туул *** тоот, Б овогт Ц М /РД: ФА77080879, утас 99365589/-т холбогдох,
“зээлийн гэрээний үүрэгт 694,750 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК нь Ц овогтой М тай 2025-01-30ны өдөр 98089 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 1 сарын 30-ний өдөр 500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000890073 тоот зээлийг Хаан банк дахь 5093246280 тоот дансанд зээлдэгч Ц.М нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-25ний өдрийн байдлаар: 2000890073 тоот зээл 2025 оны 3 сарын 1-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 500,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 207 хоног зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 177, 0 удаагийн сунгалтаар 0 хоногийн хүү 189,750 төгрөг, шимтгэл 5,000 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 189,750 төгрөг, нийт дүн 694,750 төгрөг болсон тул, нийт үндсэн зээл 500,000 төгрөг, нийт хүү 189,750 төгрөг, шимтгэл нийлбэр 5,000 төгрөг, бүгд нийлээд 694,750 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ц.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Миний бие Ц овогтой М нь Омни капитал ББСБ-аас үндсэн зээл 500,000 төгрөг авсан, үүний зээлийн хүү болох 189,750 төгрөгтэй нь нийт 689,750 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Зээлээ төлөхдөө 3 сарын хугацаанд багтаан төлнө...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ц.М д холбогдох “694,750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 694,750 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,224 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10,612 төгрөгийг, төрийн сангаас 10,612 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 694,750 төгрөгийг хариуцагч Ц.М төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,224 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10,612 төгрөгийг, төрийн сангаас 10,612 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС