Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2026/00443

 

                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

2026      01         29                                              312/ШШ2026/00443

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас би

 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Ай си тауэр, 13 давхар, 1301А тоот, “Покет ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-6-84 тоот, Э овогтой Б  /РД: /-т холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 11,527,950 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Э.Б  нь манай компанитай 2024 оны 10 сарын 4-ний өдөр L100043285 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 7809259265 зээлийн дансны дугаартай, 1,259,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5094398129 банкны тоот дансанд, 2025 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 7100340579 зээлийн дансны дугаартай 7,350,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5094398129 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2025 оны 4 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 1,259,000 төгрөг, шимтгэл: 25,180 төгрөг, үндсэн хүү: 435,855.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 75,995.31 төгрөг, нийт: 1,796,030.77 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 4-ний зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 7,349,999.88 төгрөг, үндсэн хүү: 2,296,582.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 76,837.13 төгрөг, нийт: 9,723,419.99 төгрөг. Иймд зээлдэгч Э.Б аас үндсэн зээлийн төлбөрт 8,608,999.88 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,732,438.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,832.44 төгрөг, шимтгэл 25,180.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 төгрөг, нийт 11,527,950.76 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Э.Б  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Миний бие Э.Б  нь Покет ББСБ-н нэхэмжилсэн 11,527,950 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Би одоогийн байдлаар хүүхэд асаргааны чөлөөтэй байгаа тул төлөлтийг минь 3-р сарын 20-ноос сар бүр 400,000 төгрөг төлж дуусгах боломж олгож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, Э.Б т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 11,527,950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б  нь нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 11,527,950 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,397 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 99,698 төгрөгийг, төрийн сангаас 99,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1. Нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 10,509,490 төгрөгийг хариуцагч Э.Б төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,397 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 99,698 төгрөгийг, төрийн сангаас 99,698 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Покет ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНГАДАС