Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2026/00488

 

 

 

 

 

 

 

 

 

2026      02         05                                           312/ШШ2026/00488

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн *** тоотод оршин суух, Т-н  Т  /РД: *** , утас /-ийн хүсэлттэй,

 

            “Б.З-г эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Т  хүсэлтдээ: “Миний бие Н.М нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н.М гэх хүнээс Тоёота Приус-20 маркийн автомашиныг 8,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Уг автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ***УЕМ улсын дугаартайгаар өөрийн нэр дээр албан ёсоор шилжүүлэн авч, ***ОРБ улсын дугаар тавьж ашиглаж байсан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Баруун 4 замын уулзвар дээр замын цагдаагийн албан хаагчид уг автомашиныг эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэл гэх үндэслэлээр зогсоон, хураан авсан. Улмаар Б.З-д холбогдох эрүүгийн хэрэгт миний бие иргэний нэхэмжлэгчээр татагдан оролцсон. Б.З-д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024 ШЦТ/814 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Энэхүү хугацаанд миний бие Улаанбаатар хот болон Орхон аймгийн хооронд мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүхэд дуудагдах, автомашинаа журмын хашаанаас авах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэг шалтгаанаар нийт 12 удаа ирж очсон бөгөөд нийт 7,149,000 төгрөгийн зардал гарсан болно. Дээрх зардлыг хариуцагч Б.Золбоогоос гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчийг Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байр, **  тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, нүүж явсан тухай Засаг тодорхойлолт болон Монгол шуудангийн магадлагаа ирсэн. Мөн нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн ***  дугаарт холбогдоход холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах” захирамжаар хаяг тодруулах ажиллагаа явуулахад ХУР системээс Б.З нь Баянгол дүүрэг, 32 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж, 15 дугаар байр, **  тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон бөгөөд уг хаягийн бүртгэлийн лавлагаа ирүүлэгдсэн. Гэвч хариуцагчийн цахим хаяг (и-мэйл) хэрэгт ирүүлэгдээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл нь иргэний хэрэг үүссэний дараа бий болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн шүүхийн хариу гарсан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулж харьяалах шүүхэд нэхэмжлэлээ гаргах, эсхүл хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй гэж тайлбарласан. Иймд хариуцагч Б.З-г эрэн сурвалжлуулах арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Т гийн нэхэмжлэлтэй “Б.З-г эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Т.Т  нь Б.З-д  холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд одоо гэм хорын нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэтэл Б.З-ийн хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд хандах боломжгүй болсон байна.

 

Б овгийн Бын З /РД: ***/-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.

 

Б овгийн Б-ын З /РД: ***/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Т.Т гийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овгийн Б-ын З /РД: ***/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.З-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Т.Т д нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Т гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНГАДАС