| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2438002310124 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Д.С |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
2026 02 11 2026/ДШМ/05
холбогдох Х хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Х хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Д.Сүрэнхор,
Яллагдагч: А.А,
Яллагдагч: Н.Э,
Яллагдагч Н.Эын өмгөөлөгч:Т.Эрдэнэбат /цахим/,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/18 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан Нийслэлийн прокурорын газрын Дээд шатны прокурорын эсэргүүцлээр А.А, Н.Э нарт холбогдох 000 дугаартай Х хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, А овогт А-ийн А, 00 оны 00 дугаар сарын 00-ний Л хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000/.
2.Монгол Улсын иргэн, Х овогт Н-ийн Э, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Б” газарт зохион байгуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 00/.
А.А нь нийтийн албан туша А буюу Х-ийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл (Төрийн албаны зарчим)-ийн 7.1.7 дахь хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйл (Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг)-ийн 37.1 (Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ) дэх хэсгийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж заасныг гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”, 7.1. “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх:”, 7.1,7.”албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг гэснийг,
Цгийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг (Цгийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаар өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно), 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэг (Хүн ам, экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй хордуулах, мансууруулах бодис болон галт зэвсэг, сум хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалж хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах) гэснийг,
Цгийн ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/154 дугаар тушаалаар батлагдсан Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.1-д “Байгууллагад нийлүүлэх бүтээгдэхүүн, түүний орлого, санхүүжилтийн хэрэгцээгээ бодитой тодорхойлох”, 3.3-д “Төсвийн байгууллагад мөрдөгдөх, нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох заавар, журмын сахин биелүүлж, санхүүгийн дотоод үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх”, 5 дугаар зорилтын хүрээнд “Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрзм, журамд нийлүүлэх гүйцэтгэх” гэж заасныг тус тус зөрчиж,
Хөвсгөл аймаг дахь сум дундын Х хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 000дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн Х хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10,352 (арван мянга, гурван зуун, тавин хоёр) ширхэг сумыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг Хгийн газарт даалгасан байхад 2023 оны 7 дугаар сард ахлах нягтлан бодогч Н.Эоос тус цгийн газарт жолоочоор ажиллаж байсан Ч.Баар дамжуулан нийт 100 ширхэг сумыг өөрийн хэрэгцээндээ зарцуулахаар гаргуулан авч, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,
Мөн Хгийн газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Этой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар түүнд 9504 ширхэг сумыг “Х” ХХК-д цгийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүйгээр өөрийн болон бусдын үүсгэсэн 35,890,132 (гучин таван сая, найман зуун ерэн мянга, нэг зуун гучин хоёр) төгрөгийн өр төлбөрт тооцуулан олгуулах зөвшөөрлийг өгч, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө болон бусдад эдийн давуу байдлыг бий болгож, улмаар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Х” ХХК-ний Ё.Бад хүлээлгэн өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,
Н.Э нь нийтийн албан тушаА буюу Хгийн газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл (Төрийн албаны зарчим)-ийн 7.1.7 дахь хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйл (Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг)-ийн 37.1 (Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ) дэх хэсгийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж заасныг гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”, 7.1. “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1,7.”албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх:” гэж заасныг гэснийг,
Цгийн ерөнхий газрын даргын батлагдсан албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 4.1-д “Сар бүр дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө анхан шатны баримтын бүрдлийг шалгах, харилцагч байгууллага болон системийн байгууллагуудын хоорондын гүйлгээг өглөг, авлагын журналтай тулгалт хийж тооцоо нийлэх”, 7 дугаар зорилтын 7.2-д “Явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цгийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж,
Хөвсгөл аймаг дахь сум дундын Х хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн Х хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10,352 (арван мянга, гурван зуун, тавин хоёр) ширхэг сумыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг Хгийн газарт даалгасан байхад
2023 оны 7 дугаар сард тус цгийн газрын нярав ажилтай Р.Лаас хүлээн авсан 9605 ширхэг сумнаас 100 ширхэг сумыг жолоочоор ажиллаж байсан Ч.Баар дамжуулан Хгийн газрын даргаар ажиллаж байсан А.Аид өгч хийх ёсгүй үйлдэл хийж, А.Аид эдийн давуу байдлыг бий болгосон,
Мөн Хгийн газрын даргаар ажиллаж байсан А.Атой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар 9504 ширхэг сумыг “Х” ХХК-д цгийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүйгээр А.А болон бусад дарга нарын үүсгэсэн 35,890,132 (гучин таван сая, найман зуун ерэн мянга, нэг зуун гучин хоёр) төгрөгийн өр төлбөрт тооцуулан олгуулах зөвшөөрлийг А.Аоос авч, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Х” ХХК-ний нягтлан бодогч Ё.Бад хүлээлгэн өгч хийх ёсгүй үйлдэл хийж, А.А болон бусдад эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/18 дугаар захирамжаар яллагдагч Н.Э, А.А нарт холбогдох Х 000 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Э, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Х 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Үндэслэл 1. Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч А.А, Н.Э нарын үйлдэл нь 2023 оны 7, 12 дугаар саруудад хамаарч байна. Харин захирамжид заасан эд мөрийн баримтаар хураагдсан сумыг авсан бусад албан тушаалтны үйлдэл нь 2021, 2022 онуудад үйлдэгджээ.
Тодруулбал, А.А, Н.Э нарын хувьд дээрх 2021-2022 оны хооронд ажиллаж байсан Хгийн газрын дарга, дэд дарга, тасгийн дарга. ахлах байцаагч нарын үйлдлүүдэд хамтран оролцсон гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Түүнчлэн өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүс өөр, өөр байхад дан ганц гэмт хэргийн объект болох Хөвсгөл аймаг дахь сум дундын Х хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 000дугаартай шийтгэх тогтоолоор тус аймгийн Цгийн газарт ирүүлсэн 10,352 (арван мянга, гурван зуун, тавин хоёр) суманд дүгнэлт өгч нэгтгэж шалгах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих, хуулийг илтэд буруу хэрэглэх үндэслэл болохоор байна.
Үндэслэл 2. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар Х цгийн албанаас 000 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хгийн газрын Х мөрдөгч, цгийн ахлах дэслэгч Г.Гд 5 төрлийн нийт 10,352 (арван мянга, гурван зуун, тавин хоёр) ширхэг сумыг, Г.Г нь 000 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн цгийн газрын нярав ажилтай Я.Мд нийт 10,352 (арван мянга, гурван зуун, тавин хоёр) ширхэг сумыг тус тус хүлээлгэн өгсөн.
Улмаар 2021-2022 оны хооронд тус цгийн газрын нярваар ажиллаж байсан Я.М 360 ширхэг сум, Ч.М268 ширхэг сум, Р.Л 120 ширхэг сум нийт 748 ширхэг сумыг тухайн үеийн Хгийн газрын дарга, дэд дарга, тасгийн дарга, ахлах байцаагч нарт тушаал шийдвэргүйгээр тус тус өгчээ.
Хгийн газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Э нь тус цгийн газарт нярваар ажиллаж байсан Р.Лаас Х цгийн албанаас 000 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн бүртгэлгүй 10,352 (арван мянга, гурван зуун, тавин хоёр) ширхэг сумнаас үлдсэн 9604 ширхэг сумыг “Х” ХХК-д үүссэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор 2023 оны 7 дугаар сард зохих цгийн газрын даргаар ажиллаж байсан А.Аийн зөвшөөрлийн дагуу хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогддог.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан Я.Мгөөс Ч.Мт сумыг шилжүүлэн өгсөн талаарх тэмдэглэл, түүний мэдүүлэг, Р.Лаас Н.Эод хүлээлгэн өгсөн тэмдэглэл, түүний мэдүүлэг зэрэгт үндэслэж 9504 ширхэг сумыг хүлээлгэн өгсөн гэж дүгнэж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2025 оны 2 дугаар сарын 12-ын өдөр Хгийн газарт хадгалагдаж байгаа 5 төрлийн суманд үзлэг хийхэд үзлэгээр 9359 ширхэг сум байгаа болох нь тогтоогдсон.
Шүүгчийн захирамжид дурдагдсан 10 ширхэг сум дутсан асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гэрч Н.Э (4 хх-ийн 173 хуудас), гэрч Я.М (4 хх-ийн 145 хуудас), гэрч Ч.М(4 хх-ийн 136 хуудас) нараас хангалттай мэдүүлэг авч тодруулсан.
Үндэслэл 3. Дээрх сумыг Хгийн газар бүртгэлд аваагүй, эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалдаггүй, шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу тодорхой шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй талаар цгийн газрын даргаар ажиллаж байсан яллагдагч А.А, Д.Д, Т.Г болон нярваар ажиллаж байсан Я.М, Ч.М, Р.Л, яллагдагч Н.Э нар нь тодорхой мэдүүлсэн.
Түүнчлэн, дээрх эд мөрийн баримтаар хураагдсан сумнууд нь бүртгэлд оролгүйгээр нярваар ажиллаж байсан Я.Мгөөс Ч.Мт, Ч.М-с Р.Лт тус тус шилжиж байсан болох нь Я.Мгөөс Ч.М-т ажил хүлээлцэх үед шилжүүлэн өгч байсан тэмдэглэлээр тогтоогддог. (2 хх- ийн 162-163 хуудас, 4 хх-ийн 202-203, 206 хуудас),
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүхийн шийтгэх тогтоолоор ирүүлсэн сумыг үе, үеийн Хгийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь хэрхэн шийдвэрлэх талаар зохих байгууллагуудад албан бичгээр хандаж шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй, дотооддоо энэ асуудлыг шийдвэрлээгүй, гараас гарт бүртгэлгүй шилжиж байсантай холбоотой юм.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Хгийн газрын бичиг хэргийн архивд хийсэн үзлэгээр дээрх сумыг шийдвэрлэхтэй холбоотой албан бичгийг хүргүүлж байгаагүй, дотоодоо эд мөрийн баримтаар бүртгэлжүүлж аваагүй болох нь тогтоогддог.
Иймд шүүгчийн захирамжид заасан зөвшөөрөл, холбогдох журам, зааврыг Х хэрэгт хавсаргах боломжгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Үндэслэл 4. Эрх зүйн онолын хувьд Эрүү, Захиргаа, Иргэний эрх зүйн харилцаанууд нь зохицуулах зүйл, зохицуулалтын аргаараа өөр хоорондоо ялгаатай харилцааг зохицуулдаг.
Захиргааны эрх зүйн харилцаа нь Захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой харилцаа бол Х эрх зүйн харилцаа нь Х хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэх харилцааг зохицуулдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яллагдагч А.А, Н.Э нарын үйлдэлд нь Х хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтын хүрээнд тогтоогдсон гэж дүгнэн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Тодруулбал, тус тусдаа бие даасан эрх зүйн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг Х хэрэгт хавсаргах нь хууль зүйн ямар үндэслэл, хэрэгцээ шаардлага байгаа талаар захирамжид дурдалгүйгээр Х хэрэгт хавсаргахаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Нөгөөтээгүүр, яллагдагч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын шатанд шүүгчийн захирамжид дурдагдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0917 дугаартай шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 15-ын өдрийн 221/МН2025/0039 дугаартай магадлал зэргийггомдолтой хамтатган ирүүлж, хэрэгтхавсаргасан байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Үндэслэл 5. Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Х хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Эын гэрчээр өгсөн “...Харин сүүлд Б надаас 2 хайрцаг сум авсан гэхээр нь 1 хайрцгийг нь гүйцээж тоолоод 1 хайрцгийг нээж харахад бүрэн харагдсан учраас нийлээд 100 сум өгсөн., ...Одоо ингээд бодоход 100 ширхэг сумыг би газрын даргын жолоочоор ажиллаж байсан Бид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (4 хх-ийн 182 хуудас),
Гэрч Ч.Б “...2023 оны 7 дугаар сарын дундуур Хгийн газрын ахлах нягтлан бодогч Э над руу залгаад цгийн газрын урд талын зогсоол буюу замын эсрэг талын зогсоол дээр хүрээд ир гэж намайг дуудсан. Тэгээд би машинаас буугаад явган яваад очтол надад жижиг 2 хайрцагтай сум буюу нийт 100 ширхэг (1 хайрцагтаа 50 ширхэг) сум өгсөн., ...А дарга хөдөө сумуудаар албан ажлаар явж байх замдаа зогсоод бай тавьж байгаад намайг бууд гээд буудуулдаг байсан. Ямар ч байсан 30 гаран сумнуудаар намайг буудуулсан., ...хөдөө албан ажпаар явж байхдаа замдаа АКМ, ПМ зэрэг бууны сумнуудыг нярав нягтлангаас авч яваад замдаа бай тавьж байгаад өөрөө бууддаг байсан” гэх мэдүүлэг (4 хх-ийн 188, 191 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан.
Шүүгчийн захирамжид дурдагдсан 2023 оны 7 дугаар сард зохион байгуулсан хамгаалалтын ажпын төлөвлөгөө, ажилласан алба хаагчдын хуваарь, Завхан аймгийн 100 жилийн ойн хамгаалалтын төлөвлөгөө, түүнд Хөвсгөл аймгаас оролцсон албан хаагчдын хуваарь, мөн саруудад зохион байгуулсан чиглэл 1-ийн 10 хоногийн хамгаалалтын төлөвлөгөө, хуваарь зэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гаргуулан авснаар ямар үйл баримтыг тодорхойлох нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч А.Аийн албан ажлын жолоочоор ажиллаж байсан гэрч Ч.Б нь хөдөө албан ажпаар явж байхдаа АКМ, ПМ зэрэг бууны сумнуудаар бай бууддаг байсан, тэрхүү сумыг Н.Эоос авсан талаар тодорхой мэдүүлэг өгсөн.
Тодруулбал, яллагдагч А.А нь шүүгчийн захирамжид дурдагдсан албан бичгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гаргуулан авснаар гэрч Ч.Б, гэрч Н.Э нарын дээрх мэдүүлэгт агуулагдах мэдүүлгийн хүрэлцээтэй байдал өөрчлөгдөхгүй юм.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийгдахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Яллагдагч А.А Дээд шатны прокурорын эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа. “...Шүүгч урьдчилсан хэлэлцүүлгээр оролцогчийн Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан зохицуулалтыг прокурорын байгууллагаас буруу хэрэглэж, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн талаарх гомдлыг хянан хэлэлцээд Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-т заасан шийдвэрийг буюу хэргийг буруу тусгаарласан гэж үзсэн.
Мөн шүүгч тодорхой үйл баримтуудыг дурдаад "...зэргээс үзэхэд цгийн байгууллагын нэр бүхий албан хаагч нар тухайн сумнаас авсан байх тул сумыг ямар зориулалтаар, хэний зөвшөөрлөөр авсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна. Яллах дүгнэлтэнд цгийн газрын нэр бүхий дарга нартай холбоотой үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэж дурдагдсан хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд эд мөрийн баримтаар хураагдсан сумыг авсан нэр бүхий албан хаагч нарын үйлдлийг энэ хэрэгтэй нэгтгэн шалгах нь зүйтэй” гэж дүгнэсэн.
Шүүгчийн дээрх дүгнэлт, шийдвэр нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна.
...Анх 10.352 ширхэг сумыг шүүхийн шийдвэрээр хүлээн авсан, 2021-2022 онд 748 ширхэг сумыг урд өмнө нь ажиллаж байсан дарга, дэд дарга, ахлахууд зарцуулсан, одоо 9594 ширхэг сум эд мөрийн баримтаар хадгалагдаж байгаа юм бол нийт 10.342 ширхэг сумны асуудал тодорхой, 10 ширхэг сумны зөрүү гарч байна. Гэтэл намайг 100 ширхэг сум ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзээд ялгах дүгнэлт үйлдсэн байдаг.
Мөн “Х” ХХК-д байгууллагын өр тавихдаа хэн хэн гэж албан тушаА очиж, хэний зөвшөөрлөөр бараа, эд зүйл авч байсан нь тодорхойгүй, учир нь миний хувьд энэ асуудлыг цэгцлэх зорилгоор олон удаа үүрэг өгсөн ч хэн дуртай дарга албан хаагчид нь очиж өр тавьдаг байсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад чухам хэн гэдэг албан тушаалтны шийдвэрээр хэн (тасгийн дарга, нярав, нягтлан, ахлах нягтлан, аж ахуйн офицер, жолооч гэх мэт) гэдэг албан тушаА “Х" ХХК-д очиж хэдэн төгрөгний, ямар ямар эд зүйлийг очиж авсан, түүнийгээ юунд зарцуулсан гэдгийг 2019 оноос хойшхи байдлаар хүн тус бүрээр нь нарийвчлан тогтоогоогүй.
...Иймд хэргийг бүх талаас нь бүрэн бодитой тогтоох зорилгоор хэргийг нэптэж, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж, хууль хэрэглээний алдааг засах шаардлагатай байна.
... Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байхад прокурорын зүгээс оролцогчийн зүгээс гаргасан “тухайн асуудлыг мэдэх боломжгүй байсныг нотлох ажиллагааг” буюу “цагаатгах нотлох баримтыг цуглуулах ажиллагааг” хийх хүсэлтийг удаа дараа хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
...Хгийн газрын дарга ямар нэгэн эд зүйл, нотлох баримтыг дур мэдэн шийдвэрлэх ямар ч хуулийн зүйл заалт байхгүй. Миний бие хэзээ ч, ямар ч эд зүйл, эд мөрийн баримтыг хууль бусаар шийдвэрлэх үүрэг чиглэл өгөөгүй.
Эд зүйлтэй холбоотой бүхий л шийдвэрийг байгууллагын өмч хамгаалах комисс хуралдаж, шийдвэрээ гаргадаг. Энэ талаар ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Э болон бусад бүх албан хаагч нар мэдэж байгаа. Хэрэв байгууллагын дарга хууль бус үүрэг, даалгавар өгвөл тухайн албан хаагч нь биелүүлэхгүй бөгеөд энэ талаар дээд шатны удирдлагад нэн даруй мэдэгдэх хуулийн зохицуулалттай.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж, Цгийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Цгийн алба хаагч дээд шатны цгийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй” гэж тус тус тодорхой заасан.
Харин Н.Э өгсөн тайлбар, мэдүүлгүүддээ “хууль зөрчиж болохгүй' “би хүлээлгэн өгч болно гэж ойлгосон”, “чи өөрөө мэд”, “тэг тэг” гэх мэтээр маш олон удаагийн мэдүүлгүүдэд А.А чухам яг яаж зөвшөөрсөн талаар нэг ойлголтонд хүрээгүй.
Иймд цгийн байгууллагын өмч хамгаалах комисст чухам ямар ямар албан тушаА орж, ямар хуулийг үндэслэн ямар шийдвэр гаргадаг эсэхийг тогтоох эорилгоос хууль, дүрэм журамд үзлэг хийж хэргийн материалд хавсаргуулах Хгийн газрын өмч хамгаалах комисст хэн хэн ахиллаж байсан эдгээр албан тушааптнууд нь 2023, 2024 онд ямар ямар шийдвэр гаргаж байсныг тогтоох, тухайн өмч хамгаагах комиссын хурлаар нотлох баримтаар хураагдсан сумны талаарх асуудлыг хэлэлцсэн эсэх, няравуудын ажил хүлээлцсэн тэмдэглэл, галт зэвсгийн өрөөнд нэвтэрсэн, эд зүйл хүлээлцсэн тухай баримтууд зэргийн талаарх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд бэхжүүлэн авч, хэргийн материалд хавсаргах шаардлагатай.
4.Эсэргүүцлийн дөрөвдүгээр үндэслэлд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэргийн материалд хавсаргах шаардлагагүй талаар дурдсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж заасан бөгөөд тухайн асуудлаар цгийн газрын дарга А.А нь сум хадгалагдаж байгаа эсэхийг мэдэж байсан эсэх, үүрэг өгсөн эсэх мэдэх боломжтой байсан эсэх асуудлаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр үйл баримтыг тогтоон гарсан байдаг.
А.А надад Цгийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/742 дугаартай тушаалаар "албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд “Х” худалдааны төвд сум барьцаанд тавьсан гэх асуудалд оногдуулсан сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарч хяналтын журмаар хэлэлцэгдэж, шийдвэр нь бүрэн гарсан.
Тодруулга, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0917 дугаартай шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МН2025/0039 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн шийдвэр зэрэг.
Гэтэл А.А миний тухайн асуудлыг сахилгын зөрчлийн шинжтэй гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулж, энэхүү асуудалд нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхийн шийдвэр, магадлал, хүчин төгөлдөр болсон зэргийг үл харгалзан тухайн үйлдэлд нь давхардуулан Х хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэдэгт тухайн үйл баримтыг үндэслэж сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны акт, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зэргийг хамруулан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
...Эсэргүүцлийн тавдугаар үндэслэлд “...А.А нь шүүгчийн захирамжид дурдсан албан бичгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гаргуулан авснаар гэрч Ч.Б, гэрч Н.Э нарын дээрх мэдүүлэгт агуулагдах мэдүүлгийн хүрэлцээтэй байдал өөрчлөгдөхгүй юм” гэжээ.
Прокурор мөн л нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох шаардлагагүй, цаг хугацааны асуудал хамааралгүй, яллах болон цагаатгах нотлох баримтыг адил хэмжээнд цуглуулах шаардлагагүй гэж үзэж байгаа нь харамсалтай.
Яллах дүгнэлтийн 10 дугаар хуудсанд прокурор “...Н.Э нь тус цгийн газарт няраваар ажиллаж байсан Р.Лаас Х цгийн албанаас 000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн бүртгэлгүй 10.352 ширхэг сумнаас үлдсэн 9604 ширхэг сумыг “Х” ХХК-д үүссэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор 2023 оны 7 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр хүлээн авчээ” гэж дүгнэсэн.
Мөн гэрч Р.Л “...Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Ноднин намайг нярвын ажлаа өгөөгүй байхад буюу ойролцоогоор 7-р сарын дундуур ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Э энэ сумнууд энд байж болохгүй гээд сумнуудыг маркаар нь бичиж, хайрцаганд хийж Н.Эын машинд хийсэн. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна....Би сумнуудыг зөөж, гаргаж өгч л оролцсон” 4 гэж мэдүүлсэн байдаг.
Харин Н.Э “...Тэгээд М, Л, Мнартай ярилцаад тухайн үед цгийн газрын даргаар ажиллаж байсан А даргад Тэвхэн худалдааны төвийн өрийг нярав дээр хадгалагдаж байгаа данс бүртгэлгүй сумаар барагдуулчих уу гэж асуухад чи өөрөө мэд гэхээр нь би өөрөө мэднэ гэж байхгүй, танаас зөвшөөрөл авч байгаа юм гэхэд тэг тэг гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сард М бид хоёр 8000 гаруй сумыг тоолж, Тэвхэн худалдааны төвийн нягтлан Бад хүлээлгэн өгсөн’’5 гэж мэдүүлсэн.
Тэгвэл Н.Э “Х” ХХК-д үүссэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор 2023 оны 07 дугаар сард няраваар ажиллаж байсан Р.Лаас сумнуудыг тоолж хүлээн авч, өөрийн хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хийж, цгийн газрын байрнаас гаргасан юм бол 12 дугаар сард цгийн газрын даргаас зөвшөөрөл авах шаардлага байсан юм уу.
Миний бие дээр хэлсэнчлэн 07 дугаар сард баяр наадмын хамгаалалт, Завхан аймгийн 100 жилийн ойн баярын хамгаалалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 хоногийн хамгаалалт гээд аймгийн төв дээр ажиллаагүй. Энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй. Холбогдох томилгоо, замын хуудсуудыг хэргийн материалд нотлох баримтын хэмжээнд аваагүй. Миний бие удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсныг дахин дурьдах нь зүйтэй.
Мөн 2023 оны 12 дугаар сард миний бие ээлжийн амралттай байж байгаад албан хаагчийн гаргасан ослын улмаас удаа дараа суманд болон Улаанбаатар хотод ажилласан 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Орхон аймгийн цгийн газар дээр удирдах ажилтны зөвлөгөөнд хамрагдсан, 19-ний өдрийн 21 цагт аймгийн төвд ирж, шинэ жилийн арга хэмжээнд хамрагдсан. Энэ бүх асуудлыг тогтоогоогүй байх тул нэмэлт ажиллагаа хийж зөрүүтэй тогтоогдож байгаа үйл баримтыг шалгах нь зүйтэй.
Дээрх цаг хугацааны үйл баримтыг тогтоох зорилгоор цгийн газрын даргын албаны тээврийн хэрэгслийн 2023 оны 7, 8, 11,12 саруудын замын маршрут буюу замын хуудас, ээлжийн амралтын хуудсыг гаргуулан авч, хэргийн материалд нотлох баримтаар авах шаардлагатай.
Иймд дээрх нөхцөл байдлыг үнэлэн үзэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/18 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.
Яллагдагч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт зөрүүтэй асуудлууд байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Яллагдагч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь нярваар ажиллаж байсан хүмүүс сум зөвшөөрөлгүй авч, өгч байсан гэх асуудлыг мөн шалгах ёстой.” гэв.
Яллагдагч Н.Эын өмгөөлөгч Т.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “....Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул Нийслэлийн прокурорын газрын Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг урьдчилсан байдлаар хэлэлцэж прокурорт буцаах хууль зүйн зохицуулалтай.
Яллагдагч А.А, Н.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд “...эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10,352 ширхэг сумнаас 748 ширхэгийг зарцуулахад 9,604 ширхэг сум үлдэх байтал эд мөрийн баримтаар 9,594 ширхэг сум хураан авч 10 ширхэг сумны зөрүү гарч байх тул уг дутсан 10 ширхэг сумны асуудлыг шалгах, Цгийн байгууллагын эд мөрийн баримт хүлээн авах, хадгалах, шилжүүлэх талаар алба, нэгжийн үйл ажиллагаанд мөрдөгддөг тушаал, заавар, журам байдаг эсэх, мөн Хгийн газраас 2020-2023 онд эд мөрийн баримтыг хариуцах ажилтныг газрын даргын тушаалаар томилсон эсэх, үйл ажиллагаанд нь ямар эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавьдаг зэрэг асуудлыг шалгаж тогтоох, Хгийн газрын өмч хамгаалах комиссын хурлаар нотлох баримтаар хураагдсан сумны талаарх асуудлыг хэлэлцэж байсан эсэх, Хгийн газрын 2021-2023 онд явуулж байсан эд мөрийн баримт, галт зэвсэг хэрэгслийн тооллогоор тухайн сум тоологдож байсан эсэх, 3 нярав ажил хүлээлцэхдээ уг сумыг хэрхэн хэлэлцэж байсныг тодруулах, галт зэвсгийн өрөөнд Цгийн газрын албан хаагч нэвтрэн орохдоо ямар журмаар зөвшөөрөл авч ордог эсэхийг тодруулах, уг 5 төрлийн 10,352 ширхэг сумтай холбоотойгоор А.Аид сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулсан ЦЕГ-ын даргын тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэргийг нотлох баримтын хэмжээнд бэхжүүлэн авч, хэргийн материалд хавсаргах, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд яллагдагч А.А нь Хөвсгөл аймагт байгаагүй албан томилолтоор өөр газруудад ажилтай байсан гэж тайлбарласан байх тул энэхүү асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай хэмээн үзэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ болон “Х хуульд заасан бусад байдал”-ыг тогтоохоор хуульчилсан ба дараах зөрчлүүдийг зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж байна. Үүнд:
Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Х 000 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад яллагдагч А.Аид сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулсан ЦЕГ-ын даргын тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын нотлох баримтын шаардлага хангасан баримт, шийдвэр нь хэрэгт авагдаагүй байх ба мөн түүний гэмт хэргийг үгүйсгэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шалгуулах хүсэлтүүдийг удаа дараа хангахгүй орхиж шалгаагүй байна.
Мөн Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ/-г нотлохоор хуульчилсан ба сум хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэргээс үзэхэд 10 ширхэг сумны зөрүү гарсныг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байна. Прокурорын эсэргүүцэлд хангалттай шалгаж тодруулсан гэх боловч энэхүү 10 ширхэг сумыг хэн авсныг шалгаж тогтоогоогүй байна.
Цгийн газрын даргаар ажиллаж байсан яллагдагчид болон гэрч нарын мэдүүлгээр дээрх сумыг Хгийн газрын бүртгэлд аваагүй, эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалдаггүй, шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу тодорхой шийдвэрлэх арга хэмжээ аваагүй талаар мэдүүлсэн гэж прокурорын эсэргүүцэлд дурдагджээ.
Шүүх эд мөрийн баримт хүлээн авах, хадгалах, шилжүүлэх талаар ямар тушаал шийдвэр гарч байсныг тодруулах хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар захирамждаа дурдаагүй хэдий ч дээрх асуудлыг шалгаж тодруулах нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалгаан нөхцөл буюу Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нотолбол зохих байдал гэж үзэх юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.
Харин хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээс “...тус цгийн газрын нэр бүхий дарга нартай холбоотой үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү үйлдлүүдийг энэ хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагатай...” гэж үзсэнийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 000дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн Х хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10,352 ширхэг сумны зарим хэсгийг хууль бусаар захиран зарцуулсан эсэх асуудлыг хэд хэдэн этгээд үйлдсэн гэж үзэхээр байх хэдий ч тэдний үйлдэл нь нэг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж хуульчилсан ба энэ хэргийн тухайд хэд хэдэн яллагдагч өөр цаг хугацаанд нэг гэмт хэргийг үйлдсэн байх нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч хамтран үйлдсэн шинж тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн энэ хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Х хэргийн хүрээнд явагдана.” гэсэнтэй нийцэхгүй юм.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа буюу Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дээд шатны прокурор А.Э-ын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нийслэлийн прокурорт буцаасан Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/18 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Х хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ