| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/04167/И |
| Дугаар | 191/ШШ2026/04279 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2026/04279
2026 03 24 191/ШШ2026/04279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* талбай, өөрийн байранд байрлах, ******* /РД-*******/-ийн нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр банктай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 154/ШЗ2025/00610 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан ******* аймаг, ******* сум, багт хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул Намжил овогтой Энх-Амгалан-г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банкны нэхэмжлэлтэй, *******-д холбогдох эрэн сурвалжлуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-27/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгчөөр Г.Оюун-Эрдэнийг-г томилсон гүйцэтгэх захиралын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0787 дугаартай тушаал /хх-3/, төлөөлөгчөөр , , нарыг томилсон 2026-02-9-ний өдрийн 18/07-5837 дугаартай итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ /хх-6/, 2024 оны 10-р сарын 9-ний өдрийн дугаартай банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ /хх-7-9/, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаартай захирамж /хх-10/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-15/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-16-17/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Намжил-н Энх-Амгалан-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон байна /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 10-р сарын 9-ний өдрийн дугаартай банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ зэрэг баримтаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, сурагчийн гудамж тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-15/.
5. Дээрх хаягаар *******-г шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хорооны засаг дарга нь хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлж /хх-17/, баталгаат шуудангийн магадлагаанд заасан хаягт амьдардаггүй гэх тайлбар бичигдсэн байна /хх-16/.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ******* дүүрэг, хороо, сурагчийн гудамж тоотод оршин суудаггүй болох нь тухайн хорооны засаг даргын тодорхойлолтоор, ******* аймгийн ******* сумын багт оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байна.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, овогт Намжил-н Энх-Амгалан-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ******* нь хуульд заасан харьяаллын дагуу дахин эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-27/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, овогт Намжил-н Энх-Амгалан-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг ******* дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ