Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2026/00672

 

 

 

 

 

2026     02         25                                            312/ШШ2026/00672

 

 

            Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

            Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн *** тоотод оршин суух, Б овгийн Ц-ын Б /РД: /-ийн хүсэлттэй,

 

Ц.Б-н  нэхэмжлэлтэй “нас барсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1983 оны 5 сарын 25-нд Ж.Л , Ж.Б гээд 2 ихэр охин төрүүлсэн. Ж.Б 1984 оны 6 сард өвчний улмаас нас барсан. Ж.Л  нь одоо 43 настай амьдарч байна. Миний бие нь алдарт эхийн 1-р одон авахаар охин Ж.Б-г Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл архив, Төв Улсын бүртгэлийн архиваас төрсөн, нас барсан мэдээллийг шүүлгэсэн боловч 1983 оны архивт байхгүй гэсэн. Иймд Ж.Бадамыг 1983 оны 05 сарын 25-нд төрсөн, 1984 оны 6 сард нас барсан болохыг тогтоож өгнө үү. 2 охиныхоо төрсний гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд 1983.07.02-нд бүртгүүлж авч байсан боловч нас барахад нь хураалгасан” гэжээ.

Ц.Б-с шүүхэд ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газрын архивт бүртгэлгүй тухай лавлагаа, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Ц.Б нь 1983 оны 5 сарын 25-нд Ж.Л , Ж.Б гээд 2 ихэр охин төрүүлсэн. Ж.Б 1984 оны 6 сард өвчний улмаас нас барсан гэсэн тайлбар гаргаж байх боловч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газрын архивын лавлагаа болон гэрчийн мэдүүлгээр Ц.Б нь 1983 оны 5 сарын 25-нд 2 ихэр охин төрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ц.Б-н  шүүх ирүүлсэн баримтуудад 1983 оны 5 сарын 25-нд 2 ихэр охин төрүүлсэн гэх баримт авагдаагүй, Ц.Б-н  хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Т.Т нь үйл явдлын он, сар, хүүхдийн нас, хүйс зэргийг тодорхой санахгүй байх тул түүний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-н  нэхэмжлэлтэй “Охин Ж.Б нь 1983 оны 5 сарын 25-нд төрсөн, 1984 оны 6 сард өвчний улмаас нас барсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц.Б-н  нэхэмжлэлтэй “охин Ж.Б нь 1983 оны 5 сарын 25-нд төрсөн, 1984 оны 6 сард өвчний улмаас нас барсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС