Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2026/00487

 

 

 

 

 

 

 

 

 

2026      02         05                                           312/ШШ2026/00487

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1-114 тоотод оршин суух, А овгийн Ч-ийн Н /РД:, утас /-ийн хүсэлттэй,

 

            “Г.А, Ц.М  нарыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ч.Н хүсэлтдээ: “Ч.Н  миний бие нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 7-р баг. Дэнж 1 байрны *** тоот өөрийн эзэмшилийн 3 өрөө байрын сарын 850,000 төгрөгөөр түрээслэдэг. Иргэн Г  овогтой А , Ц овогтой М нар нь 2025.07.15- ний өдөр аман гэрээ хийн түрээслэсэн. Тухайн үед Ч.Н  миний бие нь Архангай аймагт байсан тул миний нөхөр Д.Б-тай тохиролцон эхнэр ирээд гэрээ хийнэ гэсэн ба барьцаа мөнгө төлөхгүйгээр төлбөрийг 2 сараар 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Ч.Н  миний бие Архангай аймгаас ирсэний дараагаар холбогдож гэрээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед байр, тог, түрээсийн мөнгийг сар бүр ямар ч асуудалгүй шилжүүлж байна, олон нялх хүүхэдтэй, охин нь хүнд өвчтэй гэсэн тул гэрээ болон барьцаа мөнгө шаардахгүй сар бүрийн тогтсон хугацаанд төлбөр болон түрээсийг төлж байхаар амаар тохиролцсон. Гэвч 2025.09.15-ны өдрийн түрээс болоход түрээсээ түр хойшлуулахыг хүссэн. Учир нь охин нь хүнд өвчний улмаас эмчилгээнд хамрагддаг тул цалин буух үеэр бол сайн байна гэсэн учраас өөрийн нөхцөл байдлаа тайлбарлан тохирсон хугацаандаа төлөж байхаар тохирсон ч 2025.10.15-нд өмнөх сарын түрээс 850,000 төгрөгийг шилжүүлэн удахгүй төлбөрөө төлнө гэсэн ч 2025.11.10-ны үед цаашид түрээслэхгүй гэсэн. Иймд өмнөх үлдэгдэл түрээс байр, тогны төлбөрөө барагдуулж дуусгахыг шаардсан. Байраа чөлөөлж өгөхдөө маргааш банк ороод бүр төлбөрөө барагдуулна санаа зоволтгүй гэсэн боловч дахин утсаа аваагүй, мессэжинд ч хариу өгөөгүй одоог хүрч байна. 2025.11.16-ны өдрөөс хойш 10 сар, 11 сарын байрны мөнгө, 11 сарын тогны мөнгө, 10 сарын байрны түрээсний мөнгө зэргийг нэхэмжлэн мессэж бичсэн удаа дараа явуулсан. Мөн цаашид төлбөрөө барагдуулахгүй бол шүүрэд хандахаа ч мэдэгдсэн байгаа. Иймд Ч  овогтой Н миний хүсэлтийг харгалзан үзэж Иргэн Г  овогтой А , Ц овогтой М нарын хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ч.Н гийн нэхэмжлэлтэй “Г.А, Ц.М  нарыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Ч.Н  нь Г.А, Ц.М  нарт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р багийн Дэнж 1 байрны 51 тоот 3 өрөө байрыг сарын 850,000 төгрөгөөр түрээсэлүүлсэн бөгөөд Г.А, Ц.М  нар нь 2025 оны 11 сарын 10-ны өдөр тус байрыг түрээслэхээ больсон байна. Тус түрээслэх хугацаандаа Г.А, Ц.М  нар нь 10 сар, 11 сарын байрны мөнгө, 11 сарын тогны мөнгө, 10 сарын байрны түрээсний мөнгө зэргийг төлөөгүй тул хүсэлт гаргагч Ч.Н  нь тус төлөгдөөгүй мөнгийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл Г.А, Ц.М  нарын хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд хандах боломжгүй болсон байна.

 

Г  овогтой А , Ц овогтой М нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.

 

Иймд Г  овогтой А , Ц овогтой М нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ч.Н гийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г  овогтой А , Ц овогтой М нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Г.А, Ц.М  нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Ч.Н д нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНГАДАС