2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/04326

 

 

 

 

 

 

 

 

 

 

20 0 2 191/ШШ20/04

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 7-р байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******-н ******* /РД-/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, хотхон, хүрээ өргөн чөлөө гудамж, -р байрны тоотод оршин суух, овогт -н /РД-/-д холбогдох,

хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн З.******* нь 2024 оны 06 сарын 18-ны өдөр иргэн Б.тэй Монгол улсын Иргэний хуульд заасан дагуу ******* дүүрэг, -р хороо, -р хороолол нарны зам гудамж 41 байр тоот хаягт байршилтай 79,19 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар , дугаартай гэрчилгээ гарч З.*******гийн нэр дээр хуулийн дагуу орон сууц шилжсэн.

Гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ байгуулсан өдөрт буюу 2024.06.18-нд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч худалдагч Б. нь хүлээлгэн өгөх хугацааг 1 сараар сунгах хүсэлт амаар гаргасан дагуу хугацааг хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг суллаж чөлөөлж өгөөгүй.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасан дагуу өмчлөгчийн эрхийг хамгаалж маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ /хх-1/.

 

2. Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: З.*******гийн нэхэмжлэлтэй, Б.өд холбогдох орон сууц хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн хувийг 20 оны 0 дугаар сарын 1-ны өдөр шүүхээс гардан авсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.

******* дүүрэг, -р хороо, -р хороолол нарны зам гудамж байр тоот хаягт байршилтай 79.19 м.кв талбайтай орон сууцны зориулалттай дугаартай үл хөдлөх хөрөнгийг 20 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн дотор суллаж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх болно. Иймд хэргийг миний эзгүйд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-16/.

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагчаас гаргасан хүсэлт болох 20 оны 0-р сарын 2-ны дотор суллаж өгнө гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ /хх-16/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Б.-д холбогдуулан ******* дүүрэг, -р хороо, -р хороолол нарны зам гудамж байр тоот хаягт байршилтай, 79.19 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

2. З.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2, ******* зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 20 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийн 0074 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч д хоёр жилийн хугацаатай олгосон байна /хх-/.

 

. Хариуцагч Б. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 20 оны 0 дугаар сарын 1-ны өдөр гардан авч /хх-9/, нэхэмжлэлийн шаардлага болох хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, орон сууцыг 20 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн дотор суллаж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх тухай тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна /хх-16/.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

. Хэрэгт авагдсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд хариуцагч Б. нь худалдагчаар, нэхэмжлэгч З.******* нь худалдан авагчаар оролцож, ******* дүүрэг, -р хороо, -р хороолол нарны зам гудамж байр тоот хаягт байршилтай, 79.19 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, өрөө орон сууцыг худалдсан /хх-4/ байх бөгөөд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч З.******* 2024 оны 6 дугаар 18-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0012289 дугаартай гэрчилгээ гарсан байна /хх-/.

 

6. Иймд хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

 

8. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох ,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс ,100 төгрөгийг, хариуцагчаас ,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.*******-н шаардсан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч -н /РД-/ бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* дүүрэг, -р хороо, -р хороолол нарны зам гудамж байр, тоот хаягт байршилтай, 79.19 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг 20 оны 0 дугаар сарын 2-ны дотор суллаж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох ,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс ,100 төгрөгийг, хариуцагч Б.-с ,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******-д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Б. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ