2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/04363

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 26 191/ШШ2026/04363

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* тауэр, ******* давхарт байрлах, ******* /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, *******-р хороо, ******* гудамж тоотод оршин суух, овогт -н /РД- МО97072*******3/-д холбогдох,

цахим зээлийн гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд нийт 16,440,927.74 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ийн нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10-р сарын 08-ны өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 19,920,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний үүргийг 217 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03-р сарын 25-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний ******* зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 14,695,8*******,4 төгрөг, үндсэн хүүнийн төлбөрт 1,671,700.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 55,397.28 төгрөг, нотариатын төлбөрт 18,000, нийт 16,440,927.74 төгрөгийг зээлдэгч ийн с гаргуулж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: *******-ний нэхэмжлэлтэй, 16,440,927.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

2026 оны 4-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2026 оны сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2026 оны 6-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2026 оны 7-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2026 оны 8-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2026 оны 9-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2026 оны 10-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2026 оны 11-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2026 оны 12-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 2027 оны 01-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-31/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.-т холбогдуулан дугаартай цахим зээлийн гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 14,695,8*******.4 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,671,700.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 55,397.28 төгрөг, нотариатын зардал 18,000 төгрөг, нийт 16,440,927.74  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

2. *******-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04/1205 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч , нарт хоёр жилийн хугацаатай олгосон байна /хх-3/.

 

3. Хариуцагч Б. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гардан авч /хх-24/, нэхэмжлэлийн шаардлага болох 16,440,927.74  төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 04-р сарын 25-ны өдрөөс 2027 оны 01-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-нд тус бүр 1,644,092.78 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-31/.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

5. Хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн М00043723 дугаартай хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ-нд хариуцагч Б. нь харилцагчаар гарын үсэг зурсан /хх-9-11/, мөн өдрийн огноотой L00037509 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-нд хариуцагч Б. нь харилцагчаар оролцож гарын үсэг зурсан /хх-12-13/, хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан 16,440,927.74 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

 

7. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,*******5 төгрөгийн тал хувь болох 120,077.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 120,077.5 төгрөгийг, хариуцагчаас 120,077.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М банк ХК /РД-*******/-н шаардсан цахим зээлийн гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд шаардсан 16,440,927.74  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч -н /РД-МО97072*******3/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч,

уг төлбөрийг 2026 оны 4-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 6-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 7-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 8-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 9-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 10-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 11-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг, 12-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөг,

2027 оны 01-р сарын 25-ны өдөр 1,644,092.78 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,*******5 төгрөгийн тал хувь болох 120,077.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 120,077.5 төгрөгийг, хариуцагч Б.-с 120,077.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Б. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ