2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03202

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03202

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах, Лекс-Ойл ХХК/РД: *******/-д холбогдох,

 

620,000,000 төгрөг гаргуулж, 2 савыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

хариуцагчийн өмгөөлөгч Б.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.           Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэл, шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   байрлах манай компанийн Нефтийн бүтээгдэхүүний агуулахт 2019 оны 9 сарын 1-ний өдрийн №******* тоот Газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулах гэрээгээр ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнээ хадгалуулж байсан юм. Гэрээнд зааснаар сарын түрээсийн төлбөр 50 000 000 төгрөг байсан бөгөөд тус компани нь 2023 оны 9, 10 сарын төлбөр 100 000 000 төгрөг төлөөгүй үлдсэн байсан.

Лекс ойл ХХК нь ХХК, Лекс ойл ХХК нь нэг эзэнтэй хамаарал бүхий компаниуд гэх бөгөөд цаашид бүтээгдэхүүн хадгалалтын гэрээ, төлбөр тооцоог нь хариуцахаар болсон гэж хүсэлт гарган улмаар хадгалалтын гэрээг шинэчлэн тус компанитай гэрээ хийхээр тохирч манай компани нь Лекс ойл ХХК-тай 2023 оны 11 сарын 01-ний өдрийн № тоот "Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах" гэрээ байгуулсан.

Уг гэрээнд зааснаар Хариуцагч Лекс ойл ХХК нь  байрлах манай компанийн Нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2000м куб, багтаамжтай 2 савны түрээсийн төлбөрт 2023 оны 11 сарын 1-ны өдрөөс 2024 оны 12 сарын 31- ийг хүртэлх хугацаанд сарын 50 000 000 төгрөгөөр түрээслэн, тэнд байсан газрын тосны бүтээгдэхүүнээ хэвээр үргэлжлүүлэн хадгуулахаар болсон. (хавсралт -1)

Гэрээгээр тохирсон ёсоор манай компанийн савыг Лекс ойл компани ашиглаж газрын тосны бараа бүтээгдэхүүнийг хадгалж байгаа боловч савны түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь сар бүр төлөхгүй гэрээний үүрэг зөрчиж 2023 оны 11 дүгээр сарын 1-ээс 2024 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр 700 000 000 төгрөг болсноос 400 000 00 төгрөг төлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ны үлдэгдэл төлбөр 300 000 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн.

Энэхүү гэрээний хугацаа нь гэрээний 1.4-д зааснаар 2024 оны 12 сарын 31-ны өдөр дуусах байсан тул мөн Гэрээний Хавсралт-3ын 1 дэх заалтаар гэрээний хугацааг 2025 оны 1 сарын 1-ний өдрөөс 6 сарын 1-г хүртэлх хугацаанд сунгаж түрээсийн төлбөрийг сарын 90 000 000 төгрөгөөр тооцохоор тохирсон юм. (хавсралт -3)

2025 оны 6 сарын 1-ны өдөр хүртэл сунгаж, сар бүр төлбөрийн нэхэмжлэл хүргүүлж байсан боловч энэ хугацааны төлбөр 540 000 000 төлөөгүй. 2025 оны 7 дугаар сарын 5- ны өдөр 06 тоот нэхэмжлэл хүргүүлж улмаар 08 тоот Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад талуудын нягтлан гарын үсэг зурж тухайн үеийн төлбөрийн дүн нь 840 000 000 төгрөг гэж тооцон хариуцагч төлбөрийг даруй барагдуулна гэсэн боловч төлөгдөөгүй болно. Одоо 7,8 сарын 180 000 000 төгрөгийн төлбөр нэмэгдэж байна.

Хадгалалтын төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж уулзах, нэхэмжлэл хүргүүлж байсан бөгөөд сүүлд гэрээний хугацаа дуусаж байна гээд уулзан улмаар манай Агуулахаас газрын тосны бүтээгдэхүүнээ авч чөлөөлөхийг шаардсан болно. Тус Лекс ойл компани нь Багахангайд болон Рашаантад өөрийн компанийн нефтийн агуулах савтай байгаа боловч бараагаа авч агуулах чөлөөлж өгөхгүй улмаар төлбөр хөлсөө ч хэдэн жилээр төлөхгүй манай компанийн үйл ажиллагаанд маш их хохирол учруулж байна.

Манай компанийн хувьд адилхан газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн сав агуулахт бараа бүтээгдэхүүнээ буулган борлуулж чадахгүйд хүрээд байгаа юм.

Иймд хариуцагч Лекс ойл ХХК нь гэрээний үүрэг зөрчиж 2023 оны 9,10 сарын түрээсийн төлбөр 100 000 000 төгрөг, 2024 оны үлдэгдэл 300 000 000 төгрөг, 2025 оны 1-8 сарын төлбөр 720 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцоог цаг хугацаанд нь төлөхгүй хохироож байх тул хариуцагчаас гэрээний 1.4, 4.1-д зааснаар бүгд (100 000 000 +300 000 0000+ 720 000 000) бүгд 1 120 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн Лекс ойл ХХК-тай байгуулсан 2023 оны 11 сарын 01-ний өдрийн КН/Y8/2023/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах" гэрээ болон Уг гэрээний 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 03 тоот Хавсралтад заасан гэрээний хугацаа 2025 оны 6 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон боловч хариуцагч хадгалуулсан бараа бүтээгдэхүүнээ авахгүй байх тул  байрлах манай компанийн Нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2000м куб, багтаамжтай 2 савыг чөлөөлөхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Энэ нэхэмжилсэн төлбөрөөс хариуцагч "Лекс ойл" ХХК нь:

-2025 оны 9 дүгээр сарын 17-нд 450.000.000 төгрөг

-2026 оны 1 дүгээр сарын 08-нд 320.000.000 төгрөг

-2026 оны 1 дүгээр сарын 15-нд 180.000.000 төгрөг төлж, одоо үлдэгдэл нь 170.000.000 болсон.

Гэвч хариуцагч Лекс ойл ХХК нь 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 1 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байгаа тул дээрх хугацааны 5 сарын түрээсийн төлбөрийг гэрээний дагуу нэг сарынх нь 90.000.000 төгрөгөөр тооцоход 450.000.000 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 450.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Одоо төлөгдөөгүй үлдсэн 170.000.000 төгрөг дээр нэмэгдүүлсэн шаардлагын 450.000.000 төгрөгийг нэмж нийт 620.000.000 гаргуулахаар өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж байна.

Мөн   байрлах "Хөрс *******" ХХК-ийн Нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2000 м.куб багтаамжтай 2 савыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах өмнөх шаардлагаа дэмжиж байна.

Иймд харицагч Лекс ойл ХХК-иас 620.000.000 төгрөг гаргуулж, манай агуулахын саванд хадгалуулсан бараа бүтээгдэхүүнээ 2026 оны 03 дугаар сарын 01-ний дотор авч, савыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

2.           Хариуцагч Лекс-Ойл ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас Хөрс *******" ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээний дагуу иргэний хэрэг үүссэнээс хойш нийт 450,000,000 /дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

Үлдэгдэл төлбөрийн асуудал нь саванд байгаа бараа бүтээгдэхүүнд хэмжилт хийж, баталгаажуулсны дараа тодорхой болох боломжтой байсан. Манай компанийн зүгээс саванд байгаа бараа, бүтээгдэхүүнд хэмжилт хийснээр 500.000.000 /таван зуун сая/төгрөгийг шилжүүлэх талаар нэхэмжлэгчээс хүссэн боловч нэхэмжлэгч татгалзсан.

Иймд хариуцагч үлдэгдэл төлбөрийн асуудлыг одоогоор хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

 

3.           Хариуцагч Лекс-Ойл ХХК-ийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг цуцлах гээд ярьчихлаа, хүчин төгөлдөр гэрээг цуцлах асуудал яригдана. Гэрээ дуусгавар болгосон. Шүүх нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, зардлын асуудал тусдаа. гэв.

 

4.           Шүүх нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №КН/Ү8/2023/01 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ болон түүний хавсралтын хуулбар, ******* ******* ХХК, "Лекс ойл" ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн КН/Ү8/2023/01 тоот гэрээний 2 ширхэг сав хадгалалтын хөлсний, төлөлт үлдэгдлийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тооцоолол, Тооцооны үлдэгдлийн баталгаа №08, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэх №06, №08, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн дугаартай аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилга хот байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2016/363 дугаар актын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.           Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.           Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 620,000,000/зургаан зуун хорин сая/ төгрөг гаргуулах,  хороонд байрлах нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2000 м.куб багтаамжтай 2 савыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.           Хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу иргэний хэрэг үүссэнээс хойш нийт 450,000,000/дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, гэрээг дуусгавар болгосон, нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргаж, 2 савыг чөлөөлнө гэх тайлбар гаргасан.

 

4.           Зохигчид 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр № дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ байгуулсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

5.           2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ-ий 1-ийн 1.1, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээлгэн өгөх газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах, хариуцагч нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

6.           Иргэний хуулийн 422 дугаар зүйлйин 422.1-т Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

7.           Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээлгэн өгөх газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах, хариуцагч нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан Хадгалалтын гэрээ/цаашид Хадгалалтын гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

8.           Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний дагуу 2023 оны 9, 10 дугаар сарын үлдэгдэл төлбөр 100,000,000/нэг зуун сая/ төгрөг, 2024 оны үлдэгдэл төлбөр 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас 8 дугаар сар хүртэлх төлбөр 720,000,000/долоон зуун хорин сая/ төгрөг, нийт 1,120,000,000/нэг тэрбум нэг зуун хорин сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хадгалалтын төлбөрт нийт 950,000,000/есөн зуун тавин сая/ төгрөг төлсөн болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

9.           Хариуцагч нь 2025 оны 7 дугаар сар, 2025 оны 8 дугаар сар, 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 01 дүгээр сар хүртэлх Гэрээгүй үе, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

10.        Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1-т Хадгалалтын гэрээг тодорхой ... хугацаагаар байгуулж болно. гэж заасан.

 

11.        Иргэний 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэг, Гэрээний 2-ын 2.1-т зааснаар зохигчид тус Гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

12.        Гэрээний 4-ийн 4.1-т ... Хадгалалтын үйлчилгээний 1 /нэг/ сарын нийт үндсэн төлбөрийг энэхүү үндсэн гэрээний нэмэлтээр зааж өгнө. гэжээ.

 

13.        Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол ... хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол ... хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон. гэж үзнэ.

 

14.        Гэрээний Хавсралт №01-ийн 1-т 2,000 м.куб-ийн багтаамж бүхий хадгалах сав, нэг сарын хадгалалтын төлбөр 50,000,000/тавин сая/ төгрөг, хадгалах савны тоо ширхэг 2/хоёр/, хадгалах хугацаа 1,2 жил, нийт үнэ/НӨАТ орсон/ 700,000,000/долоон зуун сая/ төгрөг гэсэн болох нь Гэрээний Хавсралт №01-ий хуулбараар тогтоогдож байна.

 

15.        Гэрээний 2-ын 2.2-т Энэхүү гэрээний 2.1-т заасан хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талууд гэрээний хугацааг шинэчлэн тогтоох асуудлаар ... нэмэлт гэрээ байгууллан ажиллана ... гэжээ.

 

16.        Гэрээний 2-ын 2.2-т зааснаар зохигчид Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Гэрээнд нэмэлт оруулж, Гэрээний хугацааг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан болох нь Гэрээний Хавсралт №03-ын хуулбар, зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

17.        Гэрээний Хавсралт№ 03-ын 2-т 2,000 м.куб багтаамж бүхий 2/хоёр/ ширхэг сав, нэг сарын хадгалалтын төлбөр 90,000,000/ерэн сая/, хадгалах хугацаа 5/тав/ сар, НӨАТ-тай нийт үнэ 450,000,000/дөрвөн зуун тавин сая/ төгрөг гэжээ.

 

18.        Гэрээний 2-ын 2.1, 2.2 болон Хавсралт№03-т зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх боловч Гэрээний хугацааг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ.

 

19.        Хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сар, 10 дугаар сард нэхэмжлэгчид газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулсан болох нь 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Гэрээний 2 ширхэг сав хадгалалтын хөлсний, төлөлт үлдэгдлийн тооцооллоор тогтоогдож байна.

 

20.        Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт зааснаар Хадгалалтын гэрээ-г бичгээр байгуулахаар заагаагүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 9 дүгээр сар, 10 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулсан хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

21.        Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.2, мөн хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 9 дүгээр сар, 10 дугаар сар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулсан төлбөр буюу хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

22.        Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.2, мөн хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэг, Гэрээний 4-ийн 4.1, Гэрээний Хавсралт №1 болон Хавсралт №3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 9 дүгээр сар, 10 дугаар сар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулсан хөлсөнд нийт 940,000,000/2023.9-10=100,000,000, 2023.11.01-2024.12.31=14сар, 50,000,000х14сар=700,000,000, 700,000,000-310,000,000=390,000,000, 2025.01.01-2025.06.01=5сар, 5х90,000,000=450,000,000, 100,000,000+390,000,000+450,000,000=940,000,000/ /есөн зуун дөчин сая/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Гэрээний Хавсралт №01-ийн болон Гэрээний Хавсралт №03-ны хулбарууд, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Гэрээний 2 ширхэг сав хадгалалтын хөлсний, төлөлт үлдэгдлийн тооцоолол, №08 Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

 

23.        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулсан хөлсөнд нийт 950,000,000/450,000,000+320,000,000+180,000,000=950,000,000/ /есөн зуун тавин сая/ төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

24.        Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.2, мөн хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэг, Гэрээний 4-ийн 4.1, Гэрээний Хавсралт №1 болон Хавсралт №3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 9 дүгээр сар, 10 дугаар сар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулсан хөлсөнд нийт 940,000,000/есөн зуун дөчин сая/ төгрөг төлөх үүрэгтэй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчид 950,000,000/есөн зуун тавин сая/ төгрөгийг төлсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулсан хөлс төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх ба 10,000,000/950,000,000-940,000,000=10,000,000/ /арван сая/ төгрөг илүү төлсөн байна.

 

25.        Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 01 дүгээр сарын буюу нийт 5/тав/ сарын төлбөр 620,000,000/зургаан зуун хорин сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

26.        Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1-т Хадгалалтын гэрээг тодорхой ... хугацаагаар байгуулж болно. гэж заасан.

 

27.        Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна.

 

28.        Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэг, зохигчийн байгуулсан Гэрээний 2-ын 2.2 болон Гэрээний Хавсралт№ 03-т зааснаар Гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх боловч хариуцагч нь Гэрээнд заасан 2/хоёр/ савыг ашиглаж, газрын тосны бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид хадгалуулсан хэвээр байгаа болох нь хариуцагчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

29.        Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.

 

30.        Нэхэмжлэгч хариуцагч нь газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалуулж байгаа гэх үндэслэлээр төлбөр гаргуулахаар шаардаж байх ба зохигчийн байгуулсан Гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд дахин үүрэг үүсээгүй байх боловч хариуцагч нь 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарыг дуустал нэхэмжлэгчийн 2/хоёр/ саванд газрын тосны бүтээгдэхүүнийг хагдалуулж байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийг газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулсан хугацаанд хадгалсан хөлс төлөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

31.        Зохигчийн байгуулсан гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх ба Гэрээний хугацаа дуусгавар болж хариуцагч нь хадгалалтын төлбөр 90,000,000/ерэн сая/ төгрөг хэт өндөр гэж маргаж байх тул Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хугацааны төлбөрийн хэмжээг зохигчид Гэрээг байгуулах үед тогтоосон 50,000,000/тавин сая/ төгрөгөөр тооцох үндэлэлтэй байна.

 

32.        Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарыг дуустал 8/найм/ сарын хугацаанд нэхэмжлэгчийн 2/хоёр/ саванд газрын тосны бүтээгдэхүүнийг хагдалуулж, хадгалсан хөлсийг төлөөгүй байх тул хадгалуулсан хөлсний хэмжээнд орлого олсон гэж үзэх ба хариуцагчаас олсон орлогод 390,000,000/8х50,000,000=400,000,000, 400,000,000-10,000,000 өмнө төлсөн төлбөрийн зөрүү=390,000,000/ /гурван зуун ерэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 230,000,000/620,000,000-390,000,000=230,000,000/ /хоёр зуун гучин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

33.        Нэхэмжлэгч нь хариуцагчид   хороонд байрлах нэхэмжлэгчийн нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2000 м.куб багтаамжтай 2 савыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

 

34.        Хариуцагч тал шүүх хуралдаанд 2/хоёр/ савыг чөлөөлнө гэх тайлбар гаргасан.

 

35.        Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:, 8.1.1-т хуульд заасан ... хэлцэл;, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; гэж заасан.

 

36.        Зохигчийн байгуулсан Гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх боловч хариуцагч нь 2/хоёр/ савыг чөлөөлж өгөөгүй байна.

 

37.        Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтад зааснаар зохигчид Гэрээ байгуулан иргэний эрх зүйн харилцаа үүсэж, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах шаардлага үүссэн байх тул хариуцагчид   хороонд байрлах, нэхэмжлэгчийн нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2,000 м.куб багтаамжтай 2/хоёр/ савыг чөлөөлөхийг даалгах үндэслэлтэй.

 

38.        Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 390,000,000/гурван зуун ерэн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгон, хариуцагч ******* ХХК-д   байрлах, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2,000 м.куб багтаамжтай 2 савыг чөлөөлөхийг даалгаж, үлдсэн 230,000,000/хоёр зуун гучин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

39.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 8,235,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,178,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 390,000,000/гурван зуун ерэн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгон, хариуцагч ******* ХХК-д  байрлах, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2,000 м.куб багтаамжтай 2 савыг чөлөөлөхийг даалгаж, үлдсэн 230,000,000/хоёр зуун гучин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 8,235,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,178,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ