| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/04616/И |
| Дугаар | 191/ШШ2026/04550 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2026/04550
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, ******* ******* ******* /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, *********** тоот хаягт байрлах, ******* ******* /РД-*******/,
хариуцагч- Сүхбаатар дүүрэг, *****тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суух, овогт -н /РД-*******/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 98,544,653.55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талын гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******-ний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, Э. нар ББСБ *******-тай 2025 оны 08-р сарын 01-ний өдрийн ЗГ130113000182 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дугаартай барьцааны гэрээ байгуулан ҮIBIN KAIYI загварын саарал өнгийн суудлын арлын дугаартай автомашин, загварын цагаан өнгийн суудлын арлын дугаартай автомашин, Bаic motor off-road vehicle bj40 загварын улаан өнгийн суудлын арлын дугаартай автомашинуудыг барьцаалсан.
Гэрээний дагуу зээлдэгч өнөөдрийг хүртэл 26,733,200 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд гэрээний хугацаанд зээлийн гэрээний хавсралтад заасан графикаа зөрчиж, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 90,499,020.16 төгрөг, үндсэн хүү 6,664,694,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,332,938.99 төгрөг буюу нийт 98,496,653.55 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
ББСБ ******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1, зээлийн гэрээний 6.2.1, 6.2.7 дах хэсэг мөн 4.2.7 дах хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм.
Иймд зээлдэгч *******, Э. нартай байгуулсан ЗГ130113000182 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 98,496,653.55 төгрөг, нотариатын зардалд 48,000 төгрөг, нийт 98,544,653.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* *******-ний нэхэмжлэлтэй, Мо ту си *******, Э. нарт холбогдох 98,544,653.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 4-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 5-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 6-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 7-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 8-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-48/.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Дээрх график төлөлтийн дагуу зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ /хх-48/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагчаар *******, иргэн Э. нарыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 90,499,020.16 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 6,664,694.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,332,938.99 төгрөг, нотариатын зардалд 48,000 төгрөг, нийт 98,544,653.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.
2. ******* *******-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2026 оны 03-р сарын 11-ний өдрийн 26/403 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч д нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-7/.
3. Хариуцагч ******* *******-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/10, 03/11 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч д хугацаа заагаагүй олгосон /хх-39-40/,
хариуцагч Э. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч д 6 сарын хугацаатай олгосон /хх-37/ байна.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гардан авч /хх-41, 42/, нэхэмжлэлийн шаардлага болох 98,544,653.55 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 4-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 5-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 6-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 7-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 8-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-49/.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.
6. Хэрэгт авагдсан 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ130113000182 дугаартай зээлийн гэрээнд хариуцагч ******* ******* зээлдэгчээр, иргэн Э. нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан /хх-10-14/ байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн 98,544,653.55 төгрөгийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
8. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 650,673 төгрөгийн тал хувь болох 325,336.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 325,336.5 төгрөгийг, хариуцагч нараас 325,336.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* /РД-*******/-н шаардсан 98,544,653.55 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* /РД-*******/, овогт ын /РД-*******/ нар төлөхөөр хүлээн зөвшөөрч,
уг төлбөрийг 2026 оны 4-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 5-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 6-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 7-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөг, 2026 оны 8-р сарын 25-ны өдөр 19,708,930.71 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 650,673 төгрөгийн тал хувь болох 325,336.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 325,336.5 төгрөгийг, хариуцагч ******* *******, Э. нар-с 325,336.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч *******, Э. нар энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ