2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03203

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03203

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:   байрлах, ******* ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/,

 

Хариуцагч:  оршин суух, овогт ын /РД: /,

 

Хариуцагч:   оршин суух, овогт ийн /РД: / нарт холбогдох,

 

29,301,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.,

хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,

хариуцагч О.ын өмгөөлөгч Н.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б., хариуцагч О. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.           Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "******* ******* ******* *******" ХХК болон ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай Б. нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр "Барилгын туслах материал түрээслэх гэрээ" байгуулсан.

Гэрээний дагуу "******* ******* *******" ХХК нь Хэв ******* дотор болон гадна булан - 246 ширхгийг 253 хоног, Хэв *******, дотор болон гадна булан 22 ширхгийг 590 хоног түрээслэн авч, Паннер эвдрэл гэмтэл 95 ширхэг, Акталсан бараа - 22 ширхэг болж нийт 29,301,750 төгрөгний түрээсийн төлбөрт төлөхөөр болсон.

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.2-т зааснаар алданги тооцвол 9,767,250 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

"******* ******* *******" ХХК нь түрээсийн төлбөрөөс 2,670,000 төгрөгийг төлсөн. 2020 оны 9 дүгээр сарын 5-нд *******, *******, дотор болон гадна булан зэрэг материалуудаа буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл түрээсийн төлбөр 29,301,750 төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа.

Иймд "Барилгын туслах материал түрээслэх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 19,534,500 төгрөг, алданги 9,767,250 төгрөг, нийт 29,301,750 төгрөгийг хариуцагч "******* ******* *******" ХХК, Б., Г. нараас гаргуулж, "******* ******* ******* *******" ХХК-д олгож өгнө үү. гэв.

 

2.           Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "******* ******* ******* ХХК болон ******* ******* ******* ******* ХХК нар гэрээг байгуудсан. Б.ын хувьд зөвшөөрдөдггүй. Нэг сар ашигласан гэдэг энэ төлбөрөө төлсөн гэдэг. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна. Хариуцагч нарт төлбөрийн нэхэмжлэх хүргүүлсэн эсэх нь тодорхой бус байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгаа, хүлээн авах үндэслэлгүй байсан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Алдангийг ямар хугацаанаас яаж тооцсон тодорхойгүй байна. гэв.

 

3.           Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг үндэслэл болоод буй 2020 оны 05-р сарын 26-ны өдрийн тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ нь ******* ******* ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-н хооронд байгуулагдсан байна.

2. Уг гэрээнд түрээслэгч талыг төлөөлж ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. гарын үсэг зурж компанийн тамгаар баталгаажуулсан байна. Миний бие О. уг гэрээний тал биш бөгөөд ИХ-ийн 186-р зуулийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч юм. Нэхэмжлэгч тал намайг ямар үндэслэлээр хамтран хариуцагчаар татаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь. гэжээ.

 

4.           Хариуцагч О.ын өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* ХХК болон Инэт ******* ******* ХХК нарын хооронд гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй, нэхэмжлэгч ямар нэг баримт гаргаж өгөөгүй. О.т ямар нэг эд хөрөнгө хүлээлгэж өгсөн, О. эд хөрөнгө хүлээж авсан зүйл байхгүй. Хариуцагчаар татаад, хариуцлага хүлээлгэх үндэлэл тогтоогдохгүй байна, О. холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

5.           Шүүх нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ******* ХХК-ийн Дүрмийн хуулбар, Орлогын баримтын хуулбар/1 хавтас хэрэг, хх-9-8/, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ болон түүний хавсралтын хуулбар, Б.ын Иргэний үнэмлэхийн хуулбар, Барилгийн материалын түрээсийн тооцоо нийлсэн акт хавсралтууд/1 хавтас хэрэг, хх-70-71/,

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн******* ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.           Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.           Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ХХК, хариуцагч Б., хариуцагч Г. нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 19,534,500/арван есөн сая таван зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, алданги 9,767,250/есөн сая долоон зуун жаран долоон мянга хоёр зуун тавь/ төгрөг, нийт 29,301,750/хорин есөн сая гурван зуун нэг мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.           Хариуцагч ******* ******* ******* ХХК-д 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4.           Хариуцагч Б.т 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

5.           Хариуцагч О. нь нэхэмжлэгч тал намайг ямар үндэслэлээр хамтран хариуцагчаар татаж байгаа нь тодорхойгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь гэж маргасан.

 

6.           Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь Б. "******* ******* ******* ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан, гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байгаа, ******* ******* ******* ХХК гэрээ байгуулсан гэж маргасан.

 

7.           Хавтаст хэрэгт ******* ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын байгуулсан гэх 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ нотлох баримтаар авагджээ.

 

8.           Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ий үүргийн гүйцэтгэлд 19,534,500/арван есөн сая таван зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, алданги 9,767,250/есөн сая долоон зуун жаран долоон мянга хоёр зуун тавь/ төгрөг, нийт 29,301,750/хорин есөн сая гурван зуун нэг мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

9.           Нэхэмжлэгч нь тус 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэж тайлбарлаж байх боловч 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар иргэн Б. бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

 

10.        Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь ... гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж заасан.

 

11.        Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-д ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Б. гарын үсэг зураагүй байх ба тус 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-д ******* Орд ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. гэж гарын үсэг зуржээ.

 

12.        Иргэний хууль 62 дугаар зүйлийн 62.1-т Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно., 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ., мөн хуулийн 64.2-т Бичгээр ... олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:, 64.2.1-т ... хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх; гэж заасан.

 

13.        2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-д хариуцагч Б. гарын үсэг зурсан байх ба хариуцагч Б. нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж, тус компаниас олгосон итгэмжлэлийн дагуу тус гэрээг байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

14.        Түүнчлэн, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх ба 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-д ******* ******* ******* ХХК-ийн нэрийг ******* ******* ХХК гэж алдаатай бичсэн байх тул тус 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г ******* ******* ******* ХХК байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

15.        Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196.1.2-т талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ... гэж заасан.

 

16.        Хариуцагч Б. нь тус 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-д гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2 дахь заалтад зааснаар тус гэрээг Б. байгуулсан гэж үзнэ.

 

17.        2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 1.4, 2-ын 2.1, 8-ын 8.1, 8.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.т барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, хариуцагч Б. нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд эргүүлэн хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

18.        Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

19.        Нэхэмжлэгч нь хариуцагч Б.т барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, хариуцагч Б. нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээ-ий шинжтэй байх тул тус гэрээг Түрээсийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

20.        Тус Гэрээний 8-ын 8.2-т Түрээсийн гэрээний нийт төлбөрийг Хавсралт №2-т дурьдсан түрээсэлсэн бараа материалын нийлбэрээр тооцох бөгөөд түрээслэгч нь түрээслүүлэгч талын нэхэмжлэхийг үндэслэн түрээсийн нийт төлбөрийг сар бүр түрээслүүлэгчид төлнө., 8.3-т Түрээслүүлэгч талын нэхэмжлэхийг үндэслэж, түрээслэгч тал түрээсийн нийт төлбөрийг ажлын 5 хоногийн дотор төлнө., тус Гэрээний Хавсралт №02-т ... сар бүр түрээсийн нийт үнийн дүн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх бөгөөд сар бүрийн 26-ны өдөр төлж барагдуулна. гэжээ.

 

21.        Гэрээ болон Гэрээний Хавсралт №02, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Зарлагын баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.т ******* *******, гадна булан гэсэн 2/хоёр/ нэр төрлийн, нийт 268/хоёр зуун жаран найм/ ширхэг, нэг сарын түрээсийн төлбөр нийт 1,866,000/нэг сая найман зуун жаран зургаан мянга/ төгрөг бүхий барилгын туслах материал түрээслүүлэн өгсөн болох нь Гэрээний болон Хавсралт №02-ын хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

22.        Гэрээ болон Гэрээний Хавсралт №02-т зааснаар 1/нэг/ ширхэг ******* *******ын 1/нэг/ хоногийн түрээсийн төлбөр 250/хоёр зуун тавь/ төгрөг, 1/нэг/ ширхэг гадна булангийн 1/нэг/ хоногийн түрээсийн төлбөр 150/нэг зуун тавь/ төгрөг болох нь Гэрээ болон Гэрээний Хавсралт №02-ын хуулбараар тогтоогдож байна.

 

23.        Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа материалыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тээврийн жолооч хүлээлгэж өгөх гээд ирсэн гэж тайлбарлаж байх боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* *******, булан зэрэг материалуудаа 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буцааж өгсөн, түрээсийн төлбөрөөс 2,670,000/хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг төлсөн гэжээ.

 

24.        Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тусгаснаар хариуцагч Б. нь түрээсийн төлбөрөөс 2,670,000/хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөг төлсөн, ******* *******, булан зэрэг материалуудаа 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буцааж өгсөн гэж үзнэ.

 

25.        Нэхэмжлэгч болон хариуцагч ******* ******* ******* ХХК, хариуцагч Г. нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Гэрээний харилцаа үүсээгүй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

26.        Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.аас 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 3/гурав/ сар, 11/арван нэг/ хоногийн барилгын туслах материалын түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 3,672,200 /3х1,886,000=5,658,000, 220 ширхэг ******* ******* х 250 нэг өдрийн түрээс х 11 хоног=605,000, 48 ширхэг гадна булан х 150 нэг өдрийн түрээс х 11 хоног= 79,200, 5,658,000+605,000+79,200=6,342,200, 6,342,200-2,670,000 төлсөн дүн=3,672,200/ /гурван сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

27.        Нэхэмжлэгч нь хариуцагч нараас алдангид 9,767,250/есөн сая долоон зуун жаран долоон мянга хоёр зуун тавь/ төгрөг, түүнчлэн эвдрэл гэмтэл болон акталсан барааны төлбөр шаардаж байна.

 

28.        Гэрээний 2-ын 2.12-т ... доголдол үүсгэсэн тохиолдолд зохих засвар үйлчилгээг холбогдох стандарт, нэгдсэн журмын дагуу гүйцэтгэх ..., 7-ийн 7.2-т ... түрээсийн нийт үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5%-ийн алданги төлнө., гэжээ.

 

29.        Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-т Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 288.1.4-т хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг., 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн ... 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;, 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан.

 

30.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь алдангийг ямар үнийн дүнгээс, хэрхэн тооцсон нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохгүй байх ба түүнчлэн эвдрэл гэмтэл болон акталсан барааны төлбөрт гаргуулах үнийн дүнг нэхэмжлэлд тусгаагүй байна.

 

31.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтад зааснаар хариуцагч Б.аас алдангид 9,767,250/есөн сая долоон зуун жаран долоон мянга хоёр зуун тавь/ төгрөг, түүнчлэн эвдрэл гэмтэл болон акталсан барааны төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.

 

32.        Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.аас барилгын туслах материалын түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 3,672,200/гурван сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 25,629,550/29,301,750-3,672,000=25,629,750/ /хорин таван сая зургаан зуун хорин есөн мянга таван зуун тавь/ төгрөг болон хариуцагч ******* ******* ******* ХХК, хариуцагч Г. нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

33.        Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас нийт 3,672,200/гурван сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 25,629,550/хорин таван сая зургаан хорин есөн мянга таван зуун тавь/ төгрөг болон хариуцагч ******* ******* ******* ХХК, хариуцагч Г. нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

34.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 304,456 төгрөгийг улсын орлогод *******ээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 3 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 73,705 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас нийт 3,672,200/гурван сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 25,629,550/хорин таван сая зургаан хорин есөн мянга таван зуун тавь/ төгрөг болон хариуцагч ******* ******* ******* ХХК, хариуцагч Г. нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 304,456 төгрөгийг улсын орлогод *******ээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 3 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 73,705 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосуай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ