| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/10984/И |
| Дугаар | 191/ШШ2026/03290 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/03290
| 2026 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 191/ШШ2026/03290 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-д холбогдох,
20,763,264.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. Хариуцагч Г.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******наас ******* овогтой нь 7/19/2024-ний өдөр тоот Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 27,200,000.00 төгрөгийг 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар зээл авсан.
Гэрээний хугацаа 12/30/2026-ны өдөр дуусах боловч 5,724,507.04 төгрөгийг 129 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.
Зээлийн гэрээний үүрэг 2025.08.30-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн бөгөөд зээл төлөх хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч зөрчил хэвээр байна. Иймд зээлийн гэрээг цуцалж байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
|
| Олгосон/Бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Зээл | 27,200,000.00 | 8,015,115.43 | 19,184,884.57 |
| Хүү | 4,945,630.88 | 3,396,299.88 | 1,549,331.00 |
| Нэмэгдүүлсэн хүү | 29,212.70 | 163.92 | 29,048.78 |
| нийт | 32,174,843.57 | 11,411,579.23 | 20,763,264.34 |
Г.-с тоот зээлийн гэрээний үүрэгт 20,763,264.34 төгрөгийг гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү. гэв.
2. Шүүх нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ************** ХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ************** ХК-ийн Г.*******тай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн -2024/07/19 Дижитал зээлийн гэрээний хуулбар, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар, ************** ХК-ийн 018206630 дугаар Албан бичгийн хуулбар, Хүү тооцооллын хүснэгтийн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 19,184,884.57/арван есөн сая нэг зуун наян дөрвөн мянга найман зуун наян дөрвөн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,549,331/нэг сая таван зуун дөчин есөн мянга гурван зуун гучин нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,048.78/хорин есөн мянга дөчин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг, нийт 20,763,264.34/хорин сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч Г.*******д 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
6. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Банк, эрх бүхий хуулийн этгээд ... бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно., 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код ... ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ ... зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж заасан.
7. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчтай дугаар Харилцагчид бүтгээдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан болох нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Харилцагчид бүтгээдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
8. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Харилцагчид бүтгээдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ-ий 2-ын 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн цахим хуудсанд байршуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхээр заажээ.
9. Зохигчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан дугаар Харилцагчид бүтгээдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нийцжээ.
10. Нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчтай Дижитал зээлийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Дижитал зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
11. 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Дижитал зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.2, 2.9-д зааснаар нэхэмжлэгч нь 27,200,000/хорин долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг, 30/гуч/ сарын хугацаатай, жилийн 18.6/арван найм аравны зургаа/ хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Дижитал зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
12. Нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчид 27,200,000/хорин долоон сая хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлсэн болох нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
13. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код ... ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ ... зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ., Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
14. 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Дижитал зээлийн гэрээ-г Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан цахим хэлбэрээр байгуулсан байх ба тус гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
15. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
16. 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Дижитал зээлийн гэрээ болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 27,200,000/хорин долоон сая хоёр зуун мянга/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 6,611,038.85/зургаан сая зургаан зуун арван нэгэн мянга гучин найман төгрөг наян таван мөнгө/ төгрөг, нийт 33,811,038.85/гучин гурван сая найман зуун арван нэгэн мянга гучин найман төгрөг наян таван мөнгө/ төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Дижитал зээлийн гэрээ-ий болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
17. Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 8,015,115.43/найман сая арван таван мянга нэг зуун арван таван төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүд 3,396,299.88/гурван сая гурван зуун ерэн зургаан мянга хоёр зуун ерэн есөн төгрөг наян найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 163.92/нэг зуун жаран гурван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг төлсөн болох нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
18. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.
19. Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Дижитал зээлийн гэрээ-г цуцалсан болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлий 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулсан болохоо баримтаар нотлоогүй болно.
21. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасан.
22. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Дижитал зээлийн гэрээ-ий үндсэн төлбөрт 19,184,884.57/арван есөн сая нэг зуун наян дөрвөн мянга найман зуун наян дөрвөн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,549,331/нэг сая таван зуун дөчин есөн мянга гурван зуун гучин нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,048.78/хорин есөн мянга дөчин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг, нийт 20,763,264.34/хорин сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Дижитал зээлийн гэрээ-ий болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
23. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 20,763,264.34/хорин сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
24. Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас нийт 20,763,264.34/хорин сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 261,766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас нийт 20,763,264.34/хорин сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 261,766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ