| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2025/00090/И |
| Дугаар | 191/ШШ2026/03496 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/03496
| 2026 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 191/ШШ2026/03496 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: давхар хаягт байрлах, ******* ******* ******* ТӨХК/РД: *******/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 2009 онд -ын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд суралцан төгсөж мэргэжил эзэмшсэн. 2023 онд -ын Политехникийн коллежид элсэн орж техникчийн мэргэжлээр эчнээ ангид суралцаж байна.
-ийн хэсэгт 2009-2021 онд , аар тус тус ажиллаж байсан.
ТӨХК-д 2022 оны 6-р сараас , аар ажиллаж байсан.
Ажиллаж байх хугацаандаа -ын даргын Мөнгөн шагналууд, -чдын ҮЭ-ийн холбооны хүндэт тэмдэг, -чдын ҮЭ-ийн холбооны Монгол улсын хамгийн залуу зэргээр шагнагдаж урамшуулагдаж байсан.
Миний бие -аас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн, өөрийн бүтээлч хөдөлмөрөө үнэнчээр зориулсан, ******* *******ын байгууллагадаа ямагт талархаж явдаг.
ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ө.Ган-очир хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/637 дугаар тушаалаар 2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Энэхүү тушаалаар хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль, ТӨХК-ийн дотоод журам, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус зөрчин миний хууль ёсны эрх ашгийг хохироосонд гомдлоо 2024 оны 11 сарын 07-ны өдөр ******* ******* ******* ТӨХК-ны гүйцэтгэх захирлын Ө.*******ын хөдөлмөр эрхлэтийн харилцааг дуусгавар болгох тухай" 2024 оны 11 сарын 01-ний Б/637 дугаар тушаалыг авч, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой хохироосон байх тул ******* ******* ******* ТӨХК-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо 2024 оны 11 сарын 13-ны өдөр гаргаж, тус хороо 2024 оны 12 сарын 06-ны өдөр хуралдсан боловч хариуцагч ирээгүйгээс нэг удаа хойшлон 2024 оны 12 сарын 13-ны өдөр дахин хуралдаж хариуцагчид товийг мэдэгдсэн боловч дахин ирээгүй тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, тус хорооны 133 дугаар хуралдааны шийдвэр/тэмдэглэлийг гарган ирүүлсэн тул уг шийдвэр тэмдэглэлийг 2024 оны 12 сарын 13-ны өдөр авч энхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. ******* ******* ******* ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 11 сарын 01-ний Б/637 дугаар тушаал бодит үндэслэлгүй болсон талаар:
Би ******* ******* ******* ТӨХК-д аар ажилладаг. 2024 оны 09 сарын 13-15-ны хооронд ******* ******* ******* ТӨХК-ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 27-ны А/59 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зааварлагч ийн ажлыг зохион байгуулах журмын 6 зүйлд заасан чиг үүргийн дагуу бригадтай аялал хийх чиг үүргийн дагуу хооронд аялал хийгээд ирсэн байдаг.
Маргаан бүхий ажилтай *******д явсан үед засварчин, нар шаардлагатай техник үйлчилгээг хийж, их засварт явахад бэлдэж хүйтэнд шилжүүлсэн байсан. Миний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ийн ажлын зохион байгуулалтын журамд зүтгүүрийн завсарын гэмтэлтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээх талаар зохицуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл миний шууд харьяалах чиг үүрэгт хамаардаггүй би зүтгүүрийн бригадын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй.
2024 оны 09 сарын 16-ны өдөр өртөөнөөс их засварт хүргүүлэхээр -2401 зүтгүүрийг галт тэргэнд холбож найруулах үед тус зүтгүүрт агаарын сийгэлт гарч, 19 цаг өнгөрч байхад ажил тарсны дараа өртөөний жижүүр утсаар дуудаж, хүйтэнд явах 2401 тэрэг зүтгүүртэй холбохоор сийгэж байгаа талаар хэлсэн. Би 19:30 минутын үед очиход засварчин, 2 засаад хэвийн болгоод явуулах болсон гэж мэдэгдсэн.
Тухайн тэргэнд ХХК-ны зүтгүүрийн бригад бэхлэгдсэн байсан. Би зүтгүүрийн засварчин, завсарын авч зассаны дараа хөдлөх бүрэлдэхүүнд холбож, вагон үзэгч, өртөөний холбогч найруулагч, засварчдын хамт тоормосын туршилт хийж үзэхэд тухайн хүйтэнд шилжсэн тэрэгний тоормос хэвийн ажиллагаатай байсан. Иймд ажил олгогч надад энэхүү зөрчлийг холбогдуулан хөдөлмөрийн сахилгы хүлээлгэсэн нь бодит үндэслэлгүй юм.
Хоёр. ******* ******* ******* ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 11 сарын 01-ний Б/637 дугаар тушаал хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар: Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч санаачлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажилтнаас гаргасан зөрчилтэй нь холбогдуулан тайлбар авах, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасны аль тохирох үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, хөдөлмөрийн тухай хуулийн 83.4-д Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Заасны дагуу ажилтанд тушаалыг ажил хүлээлцэхээс өмнө хүлээлгэн өгөх, мөн хуулийн 123.4-д "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна." заасан хугацааг сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах үүрэгтэй.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно." гэж заасан бөгөөд хуульд 6 үндэслэл байдаг. Энэхүү үндэслэлийг алийг нь ч баримтлалгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуулийн үндэслэлгүй болсон.
2. Мөн тушаал гарахаас өмнө надад танилцуулаагүй, 2024 оны 11 сарын 07-ны өдөр Ө.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" ******* ******* ******* ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 11 сарын 01-ний Б/637 дугаар тушаалыг авсан байдаг.
3. Маргаанд холбогдох дутагдал 2024 оны 09 сарын 16-ны өдөр гарч, шуурхай хурлыг 2024 оны 10 сарын 05-ны өдөр хийсэн байдаг. Мөн тушаалыг 2024 оны 11 сарын 01-ний өдөр гаргасан гэдэг боловч тушаал гаргахаас өмнө танилцуулаагүй, тухайн өдөр гүйцэтгэх захирал Б. нь -д томилолтоор ажиллаж байсан, тушаалыг 2024 оны 11 сарын 07-ны өдөр танилцуулан шийдвэрийн хувийг хүлээлгэн өгсөн. Үүнээс өмнө надад цахим болон аливаа бусад хэлбэрээр тус тушаал танилцуулагдаж байгаагүй зэргээс үзвэл ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-д "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна." гэснийг илэрхий зөрчсөн гэж үзэхээр байна. гэв.
2. Хариуцагч ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
"******* ******* ******* ТӨХК-ийн , Засварын Ө.******* нь Зам тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын 14 дүгээр хавсралтаар батлагдсан Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл"-ийн 2.1.2-т зааснаар ажилтан нь ******* *******ын нийтлэг багц дүрэм, журмын шаардлага, ******* *******ын тээврийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангахад чиглэсэн чиг үүргийг бүрэн гүйцэтгэхийг зөрчсөн,
Мөн "Төмөр *******ын техник ашиглалтын журам"-ын 11.2.5-т зааснаар техникийн үйлчилгээний үед дор дурдсан зүйлийг шалгана гэж заасныг буюу тоормосны тоноглол, авто угсрааны хэрэгсэл, хянах хэмжих, хамгаалах, дохионы багаж хэрэгслийн ажиллагааны бүрэн бүтэн байдал гэснийг тус тус зөрчиж, засварт явах зүтгүүрт автотоормосны чиглэлээр хийгдэх шаардлагатай автотоормосыг шалган турших ажлыг хийлгүй, зүтгүүрийн ийн краны бариулыг ажиллагаатай байдалд орхисон заалтуудыг зөрчиж хариуцлага алдсан нь "******* ******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн атлаа Гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд "******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журамд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Шүүх нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Ө.Ган-очирын Иргэний үнэмлэхийн лавлагаа, Ө.*******ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/637 тушаалын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/05-43 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №133 дугаар тэмдэглэл/шийдвэр, Ө.*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
4. Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ТӨХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/03-688 дугаар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гомдлын хуулбар, Тээврийн цагдаагийн албаны ******* *******ын цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14-2в/1239, 14-2в/1240, 14-2в/1241 дугаар Албан бичгүүдийн хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-01/05-968 дугаар Албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/01 дугаар Тэмдэглэлийн хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №03 дугаар Хуралдааны товч тэмдэглэлийн хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/87 дугаар тушаал түүний хавсралтын хуулбар, ******* ******* ******* ТӨХК-ийн дүрмийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №АГГ-2024/55 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ болон түүний Хавсралтын хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл/1 хавтас хэрэг, хх-181-182/,
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ******* ТӨХК-иас Төмөр *******ын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэсэн тухай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийн хуулбар,
6. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, Тээврийн прокурорын газрын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 227А дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ө.******* хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-д холбогдуулан ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 59,933,940/тавин есөн сая есөн зуун гучин гурван мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК нь зүтгүүрт автотоормосны чиглэлээр хийгдэх шаардлагатай автотоормосыг шалган турших ажлыг хийлгүй, зүтгүүрийн ийн краны бариулыг ажиллагаатай байдалд орхисон, хариуцлага алдсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2024/05-43 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ-ий дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн , Зааварлагч ажлын байранд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2024/05-43 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
5. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3, Төмөр *******ын техник ашиглалтын журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсгийг тус тус зөрчиж, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгосон болох нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/637 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө ... ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй., 83.3-т Ажил олгогч ... харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана., мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ ... ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно., 123.2-т Ажил олгогч ... сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:, 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах. гэж заасан.
7. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3, Төмөр *******ын техник ашиглалтын журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтыг тус тус зөрчиж, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгосон болох нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/637 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
8. Хариуцагч нь нэхэмжлэгч Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3, Төмөр *******ын техник ашиглалтын журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ... засварт явах зүтгүүрт автотоормосны чиглэлээр хийгдэх шаардлагатай автотоормосыг шалган турших ажлыг хийлгүй, зүтгүүрийн ийн краны бариулыг ажиллагаатай байдалд орхисон ..." гэж маргаж байна.
10. Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын арвандөрөв дүгээр хавсралтаар Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийг баталжээ.
11. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 2.1-т Төмөр *******ын тээврийн нийт ажилтан нь дор дурдсан үүргийг ханган биелүүлж ажиллана. Үүнд: 2.1.2-т ажилтан нь ******* *******ын тээврийн ... ******* *******ын тээврийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангахад чиглэсэн өөрийн чиг үүргийг биечлэн гүйцэтгэх;, 2.1.3-т ******* *******ын байгууллагын ажилтнаас ******* *******ын тээврийн нийтлэг дүрэм, журмыг ... шаардлага тавих үүргийг ажил олгогч, ажил удирдагч хариуцах; гэжээ.
12. Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Төмөр *******ын техник ашиглалтын журам-ыг баталжээ.
13. Төмөр *******ын техник ашиглалтын журам-ын 11-ийн 11.1-т Техникийн үйлчилгээ, засварт тавигдах шаардлага:, 11.2.5-д техникийн үйлчилгээний үед дор дурдсан зүйлийг шалгана: гэжээ.
14. Хариуцагч нь ******* *******ын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хариуцагчийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
15. Хариуцагч нь нэхэмжлэгч дээрх Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3, Төмөр *******ын техник ашиглалтын журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж маргаж, Төмөр *******ын цагдаагийн газарт 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий ажилчид нь ******* *******ын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй гэх гомдол гаргасан байх боловч нэр бүхий ажилчид 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дугаартай зүтгүүрийг их засварт явуулахдаа ******* *******ын хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг сахин хангаж, ******* *******ын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй болох нь тогтоогдож хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хаасан болох нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 227А дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Ажилтан дараах үндсэн үүрэгтэй:, 42.2.1-т ажил үүргээ биечлэн ... зохих ёсоор гүйцэтгэх;, 42.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэж заасан.
17. Зохигчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2024/05-43 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ий 2-ын 2.4-т Гүйцэтгэх үндсэн үүрэг: Гэрээний хавсралт дахь ажлын барйны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэнэ ... гэжээ.
18. Төмөр *******ын техник ашиглалтын журам-ын 11-ийн 11.1-т Техникийн үйлчилгээ, засварт тавигдах шаардлага:, 11.2-т техникийн үйлчилгээ, засварт тавигдах шаардлага:, 11.2.1-т зүтгүүрийн техникийн байдлыг ашиглалтын үед зүтгүүрийн бригад, депо болон техник үйлчилгээний газарт төрөлжсөн бригад шалгахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. гэжээ.
19. Зохигчид 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн -2401 дугаартай зүтгүүр буюу тэргийг их засварт явуулахад хохирол учирсан талаар маргахгүй боловч хариуцагч нь нэхэмжлэгч зүтгүүрт автотоормосны чиглэлээр хийгдэх шаардлагатай автотоормосыг шалган турших ажлыг хийлгүй, зүтгүүрийн ийн краны бариулыг ажиллагаатай байдалд орхин хариуцлага алдсан гэж маргаж байна.
20. Төмөр *******ын техник ашиглалтын журам-ын 11-ийн 11.1, 11.2, 11.2.1-т зааснаар зүтгүүрийн техникийн байдлыг ашиглалтын үед зүтгүүрийн бригад, депо болон техник үйлчилгээний газарт төрөлжсөн бригад шалгахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхээр буюу зүтгүүрийн техникийн байдлыг холбогдох бригад хариуцахаар заажээ.
21. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.2.1, 42.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биечлэн, зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй.
22. Төмөр *******ын техник ашиглалтын журам-ын 11-ийн 11.1, 11.2, 11.2.1-т зааснаар зүтгүүрийн техникийн байдлыг холбогдох бригад хариуцахаар заасан байх ба, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.2.1, 42.2.2 дахь заалтад зааснаар зохигчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2024/05-43 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ний 2-ын 2.4-т зааснаар нэхэмжлэгч нь ажлын байрын тодорхойлолтын дагуу зүтгүүрийн техникийн байдлыг хариуцах үүрэгтэй болох нь баримтаар нотлогдохгүй байна.
23. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т ... хөдөлмөрийн гэрээ ... ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. гэж заасан.
24. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлйин 42.1.1, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан нэхэмжлэгчийн ажил үүрэгт хамаарах үүргээ ноцтой зөрчсөн, түүнчлэн хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/637 дугаар тушаалд заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
25. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:, 158.1.1-т энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол; гэж заасан.
26. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн , Зааварлагч ийн ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
27. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах үндэслэлтэй.
28. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 59,933,940/тавин есөн сая есөн зуун гучин гурван мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
29. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 23/хорин гурав/ хоног, 15/арван тав/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас нийт 46,770,900 /4,147,995.24+4,147,995.24+421,666.67=8,717,657, 8,717,657:3=2,905,885, 2,905,885:21=138,375, 2024.11.05-2024.11.30=18, 2026.03.01-03.06=5, 18+5=23, 2024.12-2026.02=15, 23х138,37=3,182,625, 15x2,905,885=43,588,275, 3,182,625+43,588,275=46,770,900/ /дөчин зургаан сая долоон зуун далан мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 13,163,040/59,933,940-46,770,900=13,163,040/ /арван гурван сая нэг зуун жаран гурван мянга дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
30. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
31. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.
32. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.
33. Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
34. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******ыг хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-ийн , Зааварлагч ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 46,770,900/дөчин зургаан сая долоон зуун далан мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгон, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-д нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн 13,163,040/арван гурван сая нэг зуун жаран гурван мянга дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
35. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 391,804 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******ыг хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-ийн , Зааварлагч ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 46,770,900/дөчин зургаан сая долоон зуун далан мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгон, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-д нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн 13,163,040/арван гурван сая нэг зуун жаран гурван мянга дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* Төмөр Зам ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 391,804 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ