Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2025/00159

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, 11-р байрны 23 тоотод оршин суух, утасны дугаар *******, *******ын *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1-р багт оршин суух, утасны дугаар *******, *******ын *******т холбогдох

 

худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие М.*******тай хурдан удмын цагаан морийг 2022 оны 07 сарын 25-нд 12,000,000 төгрөгт бодож ******* аймгаас Сүхбаатар аймгийн ******* сум руу уяа морьдыг нь ачиж аваачиж өгөхөөр тохиролцож худалдан авсан. Морь нь догололд байхаар нь 09 сарын 25-нд адууны эмнэлэгт үзүүлэхэд хөл нь бэртэлтэй цаашид уралдах боломжгүй дүгнэлт гарч М.*******тай зөвлөлдөж наймаа буцаж ******* сум руу хүргэж өгсөн. Анх тохиролцсон өртгөөс 1,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул М.*******аас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч М.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг хариуцагч М.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийн 19,475 төгрөгийг улсын төсвөөс, 19,475 төгрөгийг М.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА