Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын *******-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* *******

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, *******0*******5 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* нь 198******* оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн тэжээлийн цех, хадлангийн бригад, барилгын бригад, туслах бригад, уурын зуух зэрэгт ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл дээрх онуудад ажиллаж байсан баримт, бичиг лавлагаан дээр миний нэрийг гэрийнхний дууддаг нэр болох ******* нэрээр бичсэнээс болж ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа, ажилд томилж чөлөөлсөн тушаал, цэргийн батлахад ******* гэж бичигдсэн. Төрсний гэрчилгээ *******, иргэний үнэмлэхийн нэр ******* юм. ******* нь сургуульд сурч байгаагүй, боловсролгүй болохоор нарийн учрыг ойлгохгүй явсаар бичиг баримтын зөрчилтэй байдал үүссэн.

Иймд намайг 198******* оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

*******. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,*******00 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн *******0*******5 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/163 тоот цалингийн цэсийн лавлагаа, 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай Сүхбаатарын зам нэгдлийн даргын тушаалын хуулбар, 1984 оны 1******* дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар, 1986 оны 1******* дугаар сарын *******6-ны өдрийн 46 дугаартай Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 40 дугаартай Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар, итгэмжлэл, *******0*******5 оны 05 дугаар сарын **************-ны өдрийн 03-08/3896 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны хуулбар Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******0*******5 оны 05 дугаар сарын *******8-ны өдрийн *******5/183 дугаартай тодорхойлолт, С.******* ХААТР-1 маягтын хуулбар, 504998 дугаартай цэргийн батлахын хуулбар, олон хүүхэдтэй эхийн дэвтэр, С.******* төрсний гэрчилгээ, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 198******* оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд нэгдлийн туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

*******. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 198******* оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал нэгдлийн туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...нэгдлийн туслах ажилчин нь тэжээл, цех, хадлангийн бригад, барилгын бригад, туслах бригад, уурын зуух зэрэгт ажилладаг байсан ба нэгдлийн хаана л хүн хэрэгтэй байна тэр бүх ажлыг хийдэг байсан... гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн *******0*******5 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/163 тоот цалингийн цэсийн лавлагаа, *******ийг ажилд томилсон 14, 40, 46 дугаартай тушаалуудын хуулбар, Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн даргын 40 дугаартай тушаалын хуулбар, 03-08/3896 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны хуулбар зэрэг нь М.******* 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 504998 дугаартай цэргийн батлахын хуулбар, ******* олон хүүхэдтэй эхийн дэвтэр, С.******* төрсний гэрчилгээнд бичигдсэн төрсөн он сар өдөртэй тохирч байх тул ******* нэртэй нотлох баримтууд нь С.******* ажиллаж байх үеийн тушаалуудын хуулбар мөн гэж шүүх үнэллээ. (хх-4-8, 14-*******0х),

 

5. Гэрч ийн шүүхэд өгсөн: Бид эцэг эхээс долуулаа. Миний хамгийн том ах ******* , , , , , , гээд долуулаа юм. Эцэг эхээс анх өгсөн нэр нь ******* гэдэг юм. Хүүхэд байхаасаа л нэртэй байсан, олны дууддаг нэр нь Өргөө нэртэй байсан. ******* нь 198*******-1988 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. Манай нэгдэлд өөр ******* нэртэй хүн байхгүй. Манай ахыг л ******* гэдэг байсан гэх мэдүүлэг (хх-16х),

 

6. Гэрч Д.Донёдын шүүхэд өгсөн: Сэдэдийн биш ******* гэдэг юм. Яагаад нэртэй болсныг бол мэдэхгүй байна. Хүүхэд байхаасаа л нэртэй байсан, олны дууддаг нэр нь Өргөө нэртэй байсан. ******* нь 198*******-1988 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. Өвөлдөө уурын зууханд галч, уурын зуух хаагдахаар хадлан бордоо, өвс ачих, боох, нэгдлийн барилга байшин, тоосго цохих, гээд бүх ажилд л явдаг байсан. Би 1983-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1-р бригадын аж ахуйгаар ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор *******ийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг (хх-15х),

 

7. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ******* гэдэг юм. Намайг гэрчийн мэдүүлэг өгөөч гэсэн. Би гэдэг хүний л талаар ярих юм. Сүүлийн үед гэж зарим хүмүүс дууддаг болсон байна. Би учрыг нь сайн мэдэхгүй. Хүүхэд байхаасаа л нэртэй байсан, олны дууддаг нэр нь Өргөө нэртэй байсан. ******* нь 198*******-1988 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд галч, туслах ажилчнаар ажиллаж байсан. Өвөлдөө уурын зууханд галч, хавар уурын зуух хаагдахаар хадлан бордоо, хонины ноос, өвс, нэгдлийн барилга байшин гээд бүх ажилд л явдаг хүүхэд байсан. Нэгдлийн туслах үйлдвэрлэлийн ажилчин байсан юм. Нэгдлийн бөхгүй тэмээ гэдэг шиг л бүх ажилд явдаг ажилд сайн тийм л хүүхэд байсан. Би маш сайн мэднэ. Ээж Сэдэд нь олон хүүхэдтэй хөгшин байсан. Би 1976-1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторчин, ахуйн үйлчилгээнд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. ******* нь миний туслахаар ажилладаг байсан юм. Бид хамт ажиллаж байсан болохоор Сэдэдийн ийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-14х)

 

8. Иймд С.******* Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 198******* оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал нэгдлийн туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.*******.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 198******* оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал нэгдлийн туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА