| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00130/И |
| Дугаар | 315/ШШ2025/00183 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2025/00183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, ******* 50 гудамжны ******* тоотод оршин суух, утас *******, ******* овогт *******ын *******ийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1988 онд 8-р ангиа төгсөөд 45 хоногийн оёдолчны курсээр оёдолчин болсон. Тэгээд тус 1988 ондоо Түмэнцогт сумын ахуйн үйлчилгээний хэсэгт оёдолчноор ажилд орсон. Ингээд 1991 онд хувьчлал болж ахуй үйлчилгээ Урлал хоршоо болон өөрчлөгдөж, тус хоршоонд шилжин орж 1996 оны 05-р сарыг хүртэл ажилласан. Иймд намайг 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт оёдолчноор, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарыг хүртэл урлал хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Д.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 он 03 дугаар сарын 20-ны өдрийн 11/127 тоот дугаартай цалингийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 он 06 дугаар сарын 12-ны өдрийн 11/228 тоот лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь 1988-1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт оёдолчноор, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1996 оны 05-р сарыг хүртэл Урлал хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... би 8 дугаар ангиа төгсөөд 45 хоногийн курсээр оёдолчин болсон. Тэгээд Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт оёдолчноор ажилд орж ажилласан гэх... гэх тайлбар, Д.*******т 1988 онд олгосон 214178 дугаартай 1988-1991 оны ажилд томилж чөлөөлсөн бичилт бүхий тушаалтай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11/127 дугаартай Д.*******ийн нэртэй 1988-1990 оны цалингийн бичиглэл бүхий лавлагаа (хх-4-6),
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Д.******* нь 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газрын Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт оёдолчноор, 1991-1996 оны 05-р сарыг хүртэл Урлал хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан. Нийтийн ахуйн үйлчилгээ татан буугдаад Урлал хоршоо болсон. Би 1987-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газрын Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт тогоочоор, 1991-1997 оныг хүртэл Урлал хоршоонд тогоочоор тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Д.*******ийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг, (хх-11х)
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Д.******* нь 8-р ангиа төгсөөд 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газрын Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт оёдолчноор, 1991-1996 оны 05-р сарыг хүртэл Урлал хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан. Ээж Намсрайжав нь бас оёдолчин байсан. Би 1979-1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н хадлан бригадад тракторчнаар ажиллаж байсан. Бид нэг суманд амьдардаг болохоор Д.*******ийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-12х)
7. Иймд Д.*******ийн Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1996 оны 05-р сарыг хүртэл Урлал хоршоонд оёдолчноор ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ийн Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газрын Түмэнцогт ахуйн үйлчилгээний хэсэгт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Д.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1996 оны 05-р сарыг хүртэл Урлал хоршоонд оёдолчноор ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА