Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025  09  24  315/ШШ2025/00341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ургийн овогт ******* ******* ******* нь ******* ******* 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

 

Зээлдэгч ******* ******* нь тус Түвшинширээ тооцооны төвөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр № тоот зээлийн гэрээ байгуулан 6,638,739.41 /Зургаан сая зургаан зуун гучин найман мянга долоон зуун гучин есөн төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөгийн нэмэлт зээл авч нийт 6,838,739.41 /Зургаан сая найман зуун гучин найман мянга долоон зуун гучин есөн төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 3,309,569.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 935,942.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 62,589.60 төгрөг буюу нийт 4,308,101.57 /Дөрвөн сая гурван зуун найман мянга нэг зуун нэг төгрөг тавин долоон мөнгө төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

 

Үндсэн зээлдэгч А.******* нь ******* ******* зээл авах үед оршин сууж байсан аймгийн Түвшинширээ сумын хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн №БГХ/53793394 дугаартай барьцааны гэрээ, зээл хүсэгчийн мэдээлэл, Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зээл төлөх мэдэгдэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэгч ******* ******* нь ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* нь ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч А.******* оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, , 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн №БГХ/53793394 дугаартай барьцааны гэрээ, зээл хүсэгчийн мэдээлэл, Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зээл төлөх мэдэгдэл зэрэг бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

4. Иймд ******* *******ын ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* регистртэй ургийн овогт ******* ******* эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ......................... С.НАСАНБУЯН