Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 315/ШШ2025/00195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 3-р хороо, *******илчдын гудамж, ******* ******* ахуйг дэмжих сангийн байр, ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн дарга,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн даргын газарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 840,000,000 (Найман зуун дөчин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* (цахимаар)

Хариуцагч Сүхбаатар аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч Сүхбаатар аймгийн даргын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ******* нь газар тариалан, мал ******* ******* салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дугаартай гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн ******* ******* ******* ******* *******-д нөөцөлсөн 800 тн тэжээлийн буудайг нэгж үнэ 700,000 төгрөгөөр тооцож, нийт 560,000,000 төгрөгийн зээлийг Сүхбаатар аймгийн даргын газар нь гэрээ байгуулан авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байна. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх үндсэн төлбөр 560,000,000 төгрөг, алданги 280,000,000 төгрөг, нийт 840,000,000 төгрөгийг аймгийн даргын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн дарга болон даргын газрыг гэрээний нэг тал учраас нэхэмжлэлийн шаардлага болох 560,000,000 төгрөг, алданги 280,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол Зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний нэг талаас ******* ******* ******* ******* *******, нөгөө талаас Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө ******* ******* газар нь хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Сүхбаатар аймгийн даргын газрын хувьд бол регистрийн дугаартай бөгөөд тухайн байгууллагын нэр нь гэрээнд дурдагдаагүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний нэг тал Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө ******* ******* газар юм. Тиймээс Сүхбаатар аймгийн дарга нь гэрээний нэг тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн даргын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлээр худалдах худалдан авах гэрээнд 7 регистрийн дугаартай ******* ******* ******* ******* ******* болон нөгөө талаас 9054146 регистрийн дугаартай Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө ******* ******* газрын хооронд гэрээ байгуулагдсан. Сүхбаатар аймгийн Тамгын газрын хувьд бол гэсэн регистрийн дугаартай бөгөөд гэрээнд дурдагдаагүй. Тийм учраас Сүхбаатар аймгийн даргын газрын хувьд бол гэрээний нэг тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн дарга, даргын газар, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө ******* ******* газарт холбогдуулан 840,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг******* шийдвэрлэлээ.

 

3. Хариуцагч даргын газраас тус хэргийн хариуцагч биш гэж, Сүхбаатар аймгийн даргаас тус шаардлагыг Засгийн газар хариуцан төлөхөөр тогтоол гарсан тул манай байгууллага төлөхгүй гэж маргасан.

 

4. Талуудын байгуулсан гэх 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ТБ-А/2024-05 дугаартай Тэжээлийн будаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г нэг талаас нэхэмжлэгч *******, ******* ******* ******* *******, нөгөө талаас Сүхбаатар аймгийн дарга, Сүхбаатар аймгийн ******* ******* ******* газар нар харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээнд худалдан авагч талыг төлөөлж аймгийн *******, ******* ******* газрын дарга , аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар гарын үсэг зурж, аймгийн дарга уг гэрээг баталга*******уулжээ.

 

5. Гэрээнд худалдагч тал нь худалдан авагч талд 560,000,000 төгрөгийн үнэ бүхий тэжээлийн будааг шилжүүлэх, худалдан авагч тал нь тэжээлийн будааны үнэ болох 560,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна гэж үзлээ.

 

6. Монгол улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.5-д зааснаар аймгийн дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч байх ба, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн даргын *******лын алба нь газар байх бөгөөд гэж заасан, мөн дээрх гэрээнд Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нь худалдан авагч талыг төлөөлөн байгуулсан байх тул жинхэнэ хариуцагч нь аймгийн ЗДТГ биш гэж маргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Хариуцагч талаас Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолыг дурд*******, тэжээлийн будааны үнийг Засгийн газар хариуцах ёстой гэж тайлбарласан ч талуудын байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнд Монгол улсын Засгийн газар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд гэрээний оролцогч биш байна.

 

8. Хариуцагч тал гэрээний зүйл болон тэжээлийн будааг өөрийн зардлаар тээвэрлэсэн гээд, тэжээлийн будааг зорилтот айл өрхүүдэд үнэ төлбөргүй шилжүүлэн өгч, гамшгийн үед туслалцаа үзүүлсэн гэсэн тайлбар гаргасан нь хариуцагч талыг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар зохицуулалт байхгүй байна.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн даргын газар, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө ******* ******* газар нь тэжээлийн будааны үнэ болох 560,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй байх ба гэрээнд заасан алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9.1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан, хариуцагч талаас гэрээний төлбөр төлөх хугацаанд нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг буюу зудын нөхцөл байдалтай байсан болох нь хариуцагч талын тайлбарт дурдагдсан ба нэхэмжлэгч талаас энэ нөхцөл байдалтай холбогдуулан мараагүй, Тэжээлийн будаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан шалтгаан нөхцөл нь тэрхүү байгалийн гамшиг, зудын нөхцөл байдалтай холбоотой байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасг******* болно гэж зааснаар алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурд*******, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн даргын газраас улсын тэмдэгтийн хураамжид 3,115,900 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн даргын газараас 560,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурд*******, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн даргын газраас улсын тэмдэгтийн хураамжид 3,115,900 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА