| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00150/И |
| Дугаар | 315/ШШ2025/00198 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2025/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 20 дугаар хороо, ******* 13-11 тоотод оршин суух, утас *******, *******ын *******н,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны хавар нярваар ажилд ороод 1990 оныг дуустал ажилласан. 1991 онд Соёмбо нэгдэлд нярваар ажилласан. Ингээд нэгдэл тарахад 1992 оноос эхлэн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их Уул багийн даргаар 1995 он хүртэл ажилласан. Тухайн үеийн бичиг баримт устаж үгүй болсон тул тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учраад байна. Иймд миний Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 онд нярваар, Соёмбо нэгдэлд 1991 онд нярваар, сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их Уул багийн даргаар 1992 онд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11/172 тоот цалингийн цэсийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь 1990 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар, 1991 онд тус сумын Соёмбо нэгдэлд нярваар, 1992 онд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их Уул багийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Л.******* нь 1990 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар, 1991 онд тус сумын Соёмбо нэгдэлд нярваар, 1992 онд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их Уул багийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...би 1990 онд Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар, 1991 онд тус сумын Соёмбо нэгдэлд нярваар ажилласан. Ингээд нэгдэл тарахад 1992 оноос эхлэн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их Уул багийн даргаар 1995 он хүртэл ажилласан.... гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11/172 тоот Л.*******н ажиллаж байх үеийн цалингийн цэсийн лавлагаа (хх-4х),
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: би Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 онд худалдагчаар ажилд орж, 1992 оныг хүртэл ажилласан. Намайг ажиллаж байхад 1989 онд Л.******* нь тус худалдаа бэлтгэлийн ангид барааны нярваар ажилд орж 1990 оныг дуустал ажилласан. 1991 онд Асгат сумын Соёмбо нэгдэлд нярваар, 1992-1995 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их уул багийн даргаар тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Л.*******н ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг (хх-9х),
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: Л.******* нь 1989-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны нярваар, 1991 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд нярваар, 1992-1995 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их уул багийн даргаар тус тус ажиллаж байсан. Би 1988-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд түүхий эдийн эрхлэгчээр, 1992-1999 онуудад давхар ХК-д түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Соёмбо нэгдэл нь давхар ХК болсон юм. Бид хамт ажиллаж байсан болохоор Л.*******н ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-14х)
7. Иймд Л.*******н 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд нярваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их Уул багийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******н 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд нярваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Их Уул багийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА