| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00527/И |
| Дугаар | 315/ШШ2025/00379 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2025/00379
2025 10 16 315/ШШ2025/00379
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхар, РД: *******, *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 2-р баг, ******* 3 гудамж 6 тоот, РД- *******, ******* ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 957,038.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 10 сарын 07-ны өдөр ЗГ2024100739012 тоот гэрээний дагуу Samsung_A25_5G_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,108,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Гэрээний үүрэгт үндсэн зээлд 772,451.73 төгрөг, үндсэн хүүнд 170,862.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,724,.98 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 957,038.79 төгрөгийг хариуцагч ******* гаас гаргуулах гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 957,038.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 10 сарын 25, 2025 оны 11 сарын 10-ны дотор хоёр хувааж тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.гийн ирүүлсэн тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 957,038.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 957,038.79 төгрөгийг 2025 оны 10 сарын 25, 2025 оны 11 сарын 10-ны дотор хоёр хувааж тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,518 төгрөгийн тал хувь 13,759 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 13,759 төгрөгийг хариуцагч Э.гаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 957,038.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. хүлээн зөвшөөрч 2025 оны 10 сарын 25, 2025 оны 11 сарын 10-ны дотор хоёр хувааж бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,518 төгрөгийн тал хувь 13,759 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 13,759 төгрөгийг хариуцагч Э.гаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР