| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00162/И |
| Дугаар | 315/ШШ2025/00199 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2025/00199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, ******* сум, 2 дугаар багийн 2-3 тоотод оршин суух ******* овгийн ******* *******ын нэхэмжлэлтэй,
*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2024 оны 10-11 сард 3 удаа 26 тооны адууг бойнд өгч, тухайн бойнд ажилладаг миний танил болох иргэн *******ыг (*******) адууны махны кг-ыг нь хараад миний дансыг нягтлан бодогчдоо өгөөрэй гээд захиад үлдээсэн. Гэвч 26 адууны махны мөнгө нь орохгүй удаа дараа тухай бойны нягтлан бодогчоос асуухад хойноо асуудал гараад мөнгө нь орохгүй байгаа гэсэн. Хэд хоногийн дараа дахин *******оос мөнгө хэзээ орох талаар нягтлан бодогчоосоо асуугаад өгнө үү гэхэд мөнгө нь орж ирээгүй байгаа гэнэ, мөнгө хэрэгтэй байгаа бол манай цалин орсон гээд надад 2,400,000 төгрөгийг зээлүүлсэн. Хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тухайн бойны нягтлан бодогчоос дахин асуухад /РД: / өөрийнхөө Хаан банкны тоот данс руу нийт 26 адууны 17,405,100 төгрөгийг шилжүүлэн авсан гэсэн хариу өгсөн. *******ын утас руу нь залгасан боловч утсаа авахгүй, ажил, гэртээ байхгүй байсан. Ямар ч холбоо барихгүй байж байгаад ******* өөрийнхөө данснаас миний Хаан банкны дансанд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Адууны махны үлдэгдэл мөнгө болох 6,605,100 төгрөгийг өгөхгүй утсаа авахгүй, гэр, ажилдаа ирэхгүй байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 847 дугаартай орлогын баримт, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 857 дугаартай орлогын баримт, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 882 дугаартай орлогын баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь *******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч А.******* нь М.Гэрэл-Одыг иргэний хэрэгт хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч М.Гэрэл-Одын оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ******* (*******)-ыг шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргах гэхээр түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэх тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх 1-7х)
4. Иймд А.*******ын М.Гэрэл-Одыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА