| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00143/И |
| Дугаар | 315/ШШ2025/00200 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2025/00200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* худаг гэх газар оршин суух, утас *******, *******, *******ийн *******ын
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал тракторчинаар ажиллаж байгаад цэрэгт татагдсан. 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 10 сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Барилгын цэргийн 275 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргийн албанаас ирээд Салхит өндөр ХХК-д 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл тракторчинаар ажилласан. Тиймээс миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 он 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/140 дугаартай цалингийн лавлагаа, 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаартай Хөдөө аж ахуйн яамны харъяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуй даргын тушаалын хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/141 дугаартай албан тоот, гэрч асуулгах хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал тракторчинаар , Салхит өндөр ХХК-д 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал тракторчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...миний бие Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал тракторчинаар ажиллаж байгаад цэрэгт татагдсан... гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/140 дугаартай Б.*******ын нэртэй 1986-1988 оны цалингийн бичиглэл бүхий лавлагаа, 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаартай Хөдөө аж ахуйн яамны харъяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуй даргын тушаалын хуулбар, (хх-1,4-6х),
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Б.******* нь 1986 онд сургуулиа төгсөж ирээд Салхитын тэжээлийн аж ахуйд үр тарианы бригадад тракторчинаар ажилд орсон. 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирсэн.1990 оноос 2000 он хүртэл Салхитын тэжээлийн аж ахуйд үр тарианы бригадад тракторчинаар ажилласан. Бид хамт ажиллаж байсан болохоор Б.*******ын ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг, (хх-14х)
6. Гэрч ын шүүхэд өгсөн: Б.******* нь 1986 онд Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчинаар ажилд орсон. Салааны даргыг гэдэг хүн байдаг байсан. 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд халагдаж ирээд Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчинаар үргэлжлүүлэн 2000 он хүртэл ажилласан. Тус аж ахуй нь 2000 онд татан буугдсан. Бид нэг дор ажиллаж байсан болохоор Б.*******ын ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-15х)
7. Иймд Д.*******ын Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 он хүртэл Салхит өндөр ХХК-нд тракторчинаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ын Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Б.******* нь 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 он хүртэл Салхит өндөр ХХК-нд тракторчинаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА