Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 315/ШШ2025/00397

 

 

 

 

2025 10 22 315/ШШ2025/00397

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******.

Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 51 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч, 2025 оны 10 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Ж.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 51 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 3-р бригадад үхэрчнээр ажиллаж байгаад 1989-1991 онуудад цэргийн алба хаасан. Халагдаж ирээд Уулбаян сумын 4-р багт малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт тогтоолгох гэтэл тухай үед ******* гэдэг нэртэй байдаг учир тэтгэвэрт гаргахад хүндрэлтэй байна. Иймд Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 51 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаар албан бичиг, А.******* цалингийн тооцооны хүснэгт, 2025.10.16-ны өдрийн Үндэсний архивын сан хөмрөг архивын 03-04/7052 дугаартай лавлагаа, 2025.10.16-ны өдрийн Үндэсний архивын сан хөмрөг архивын 03-04/7053 дугаартай лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. ******* ******* нь Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 51 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаар албан бичиг, А.******* цалингийн тооцооны хүснэгт, 2025.10.16-ны өдрийн Үндэсний архивын сан хөмрөг архивын 03-04/7052 дугаартай лавлагаа, 2025.10.16-ны өдрийн Үндэсний архивын сан хөмрөг архивын 03-04/7053 дугаартай лавлагаа, цэргийн алба хаасан лавлагаа,

 

4. Гэрч *******: ... Ж.******* нь Сүхбаатар аймагт 10 дугаар ангиа төгсөөд Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд аавынхаа туслах малчнаар очиж байсан. Тэгээд аавынхаа туслах малчнаар ажиллаж байгаад 1989 онд цэргийн албанд татагдсан ... гэх мэдүүлэг,

 

5. Гэрч *******: ... Ж.******* нь цэрэгт явахаас өмнө буюу Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд аавтайгаа цуг адуу, хонь хариулдаг байсан. Тухайн үед манайх ойрхон сахалт айл байсан. Одоо хүртэл ойрхон сахалт айл нутаглаж байгаа ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Ж.******* нь Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 51 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд Ж.******* нь Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 51 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******г Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 51 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР