| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00172/И |
| Дугаар | 315/ШШ2025/00210 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2025/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
******* ******* нэртэй 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч В.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч В.******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч В.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний төрсөн эцгийг *******ын ******* гэдэг хүн байсан. Намайг *******ийн ******* гэдэг. Миний төрсөн эцэг Б.******* нь нас барсан. Бид ах дүү зургуулаа. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтад миний овог ******* гэж зөв бичигдсэн байхад Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай лавлагаанд миний овгийг ******* ******* гэж бичиж, бичиг баримтын зөрчил гарсан. Тус лавлагаанд ******* ******* гэж бичигдсэн хүн ******* овогтой ******* би мөн бөгөөд тус лавлагаанд миний овгийг ******* гэж бичсэнээс зөрчил үүсэж тус лавлагааны эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Миний бүх баримт бичиг иргэний үнэмлэхийн нэр ******* ******* гэсэн нэрээр явдаг. Иймд Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч нь 1974 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Б.******* ажилласан жилийн лавлагаа, Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалийн батлахын хуулбар, Монголын Ардын армийн 50 жилийн ойн медалийн батлахын хуулбар, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5390 дугаартай лавлагааны хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай лавлагааны хуулбар, Б.******* удаан жилийн нэмэгдлийн хувийн үнэмлэхийн хуулбар гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* овогт ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн ...Миний төрсөн эцгийг *******ын ******* гэдэг хүн байсан. Намайг *******ийн ******* гэдэг. Миний төрсөн эцэг Б.******* нь нас барсан. Бид ах дүү зургуулаа. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтад миний овог ******* гэж зөв бичигдсэн байхад Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай лавлагаанд миний овгийг ******* ******* гэж бичиж, бичиг баримтын зөрчил гарсан. Миний овог, нэрийг ******* овогтой ******* гэж буруу бичсэн тул тус лавлагаанд бичигдсэн ******* овогтой ******* нь ******* овогтой ******* би мөн тул лавлагааны эзэмшигчээр тогтоолгох саналтай байна.... гэх тайлбар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5390 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанд бичигдсэн нэхэмжлэгчийн нэр, нас хүйс, түүний төрсөн эцэг, эх, эгч, дүү нарын нэр, нас, хүйстэй хоорондоо таарч байгаа байдал, ******* *******гийн иргэний үнэмлэхийн төрсөн он, сар, нэр нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай лавлагаанд бичигдсэн ******* *******гийн төрсөн он сар, нэртэй таарч байгаа байдал (хх-2, 7-8х),
5. Мөн гэрч ын шүүхэд өгсөн: ...Тухайн үеийн бригадын зарим настай хүмүүс ******* гэж дууддаг байсан. Эхнэрийг нь гэдэг хүн байсан. Би тухайн үед бригадын тоо бүртгэгч ажил хийдэг байсан тул сайн мэдэж байна. ******* гэдэг хүн нь 6 хүүхэдтэй байсан. *******, , , , , гэдэг.... гэх мэдүүлэг (хх-21х),
6. Гэрч гийн шүүхэд өгсөн: ...Миний эцэг ******* нь 168-р цэргийн ангид ажиллаж байгаад 1993 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд ******* сумын Баянтэрэм бригадад малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн багийн дарга нар нь хүн амын тооллогод бүртгэхдээ ******* гээд бичсэн. ******* гэдэг хүн В.*******гийн төрсөн эцэг болох ******* юм. В.******* нь миний төрсөн дүү.. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-22х),
7. Иймд ******* ******* нэртэй 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* нэртэй 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/5389 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА