| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00473/И |
| Дугаар | 315/ШШ2025/00398 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 315/ШШ2025/00398
2025 10 22 315/ШШ2025/00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* салбарын нэхэмжлэлтэй,
******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* салбар нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. ******* нь ******* 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 09-р сарын 09-ний өдрийн №ЗГ/53793394 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн №ЗГ/52830289 дугаартай барьцааны гэрээ, зээл хүсэгчийн мэдээлэл, Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зээл төлөх мэдэгдэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* салбар нь ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* ******* салбар нь ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ын оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2023 оны 09-р сарын 09-ний өдрийн №ЗГ/53793394 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн №ЗГ/52830289 дугаартай барьцааны гэрээ, зээл хүсэгчийн мэдээлэл, Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зээл төлөх мэдэгдэл зэрэг бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
4. Иймд ******* ******* салбарын ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* регистртэй овогт эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг ******* аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ......................... Н.БАЯРБААТАР