| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00171/И |
| Дугаар | 315/ШШ2025/00211 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2025/00211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 2-р баг, Гэзэг гэх газарт оршин суух, утас *******, ******* овогт *******ийн *******ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д.******* нь 1986 оны 06 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991-1995 оныг хүртэл Эх орны төлөө ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.*******ийг 1986 оны 06 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл, 1991-1995 оныг хүртэл Эх орны төлөө ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11/188 тоот цалингийн лавлагаа, Эх орны төлөө ХК-ийн цалингийн тооцооны хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн даргын 25 дугаартай тушаалын хуулбар, Д.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь 1986 оны 06 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991-1995 оныг хүртэл Эх орны төлөө ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.******* нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...1986 оны 06 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан. .... гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11/188 тоот Д.*******ийн ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн даргын 25 дугаартай тушаалын хуулбар, Д.*******ийг ажилд томилсон тушаалын бичилт болон 1987-1988 онуудын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-3-8х),
5. Гэрч гийн шүүхэд өгсөн: Д.******* нь 1986 онд хөдөө гарч, ******* сумын Дэлгэр бригадын Эх орны төлөө нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1988 онд цэрэгт явсан. Нөхөр маань багийн эмч байсан учраас баг тойроод нутагладаг байсан тул Д.*******ийг Эх орны төлөө нэгдэлд, компанид ажиллаж байсныг сайн мэдэж байна... гэх мэдүүлэг (хх-15х),
6. Гэрч гийн шүүхэд өгсөн: ...Д.******* нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд эцэг, эхийн хамт Эх орны төлөө нэгдэлд эм хонь маллаж байгаад 1988 оны 06 сард цэрэгт явсан. Эх орны төлөө нэгдэл тарж Эх орны төлөө ХК болж өөрчлөгдсөн. Цэргээс халагдаж ирээд1994 он хүртэл тус компанид малчнаар ажилласан. Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад хамт ажилладаг байсан тул тухайн үед Д.*******ийн ажиллаж байсан болохыг сайн мэдэж байна.. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-17х)
7. Иймд Д.*******ийн 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1990-1994 оныг дуустал Эх орны төлөө ХК-д малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ийн 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Д.******* нь 1990-1994 оныг дуустал Эх орны төлөө ХК-д малчнаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА