Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00422

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 03 315/ШШ2025/00422

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Баянгол бригадад оршин суух, ******* *******,  

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч, 2025 оны 9 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1985 оноос эхлэн 1987 оны 8 сар хүртэл ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд барилгын бригад, мөн хадлангийн бригадад ажиллаж байсан. Гэтэл тухайн үед буюу 1985 оноос 1987 оны 8 сар хүртэл ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул уг хугацааг шүүхээр тогтоолго гэсэн. Иймд миний бие 1985 оноос эхлэн 1987 оны 8 сар хүртэл ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд барилгын бригад, мөн хадлангийн бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, гэрчээр*******, ******* нарыг оролцуулж өгнө үү гэжээ.

 

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаар албан бичиг, 2025 оны 09 сарын 18-ны өдрийн Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх*******, Ц.Магнайбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. ******* Ваанчиг нь ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд барилгын бригад, хадлангийн бригадад 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарыг дуустал ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаар албан бичиг, төрсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 09 сарын 18-ны өдрийн Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа,

 

4. Гэрч *******: ...******* нь аав ээжтэйгээ мал маллаж байсан. Ээж нь бие муутай хүн байсан. Аав нь нэгдэлд манаач хийдэг байсан. ******* нь хадлан дээр ажиллаж байсан.

5. Гэрч *******: ...Миний мэдэхээр нэгдлийн туслах бригад гэж байсан. 1985-1987 онд *******ын зам нэгдлийн туслах бригадад хашаа саравч барихад явдаг байсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1987-1989 он дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд ******* нь ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарыг дуустал дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дашцэвэгийн ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд туслах ажилчнаар 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР