Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00442

 

2025 11 13 315/ШШ2025/00442

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 8 дугаар хороо Сэнтрал Тауэр 7 давхар 712 тоотод байрлах "Омни Капитал ББСБ" ХХК-ийн

 

Хариуцагч: ******* аймгийн, ******* сумын 5 дугаар баг, Дэнжийн7- 703 тоотод оршин суух,******* ******* холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 799,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь ******* овогтой ******* 2024.01.31- ний өдөр 76322 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 01 сарын 14-ний өдөр 491,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000844370 тоот зээлийг ХААН банк дахь 5630341211 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.10.10-ны өдрийн байдлаар 2000844370 тоот зээл 2025 оны 02 сарын 13-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 491,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 269 хоногийн хүү 303,782 төгрөг, шимтгэл 4,910 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 308,692, Бүгд нийлээд 799,692 (долоон зуун ерэн есөн мянга зургаан зуун ерэн хоёр / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие зээл авсан үнэн. Жирэмсний амралттай байсан тул зээлээ өгч чадсангүй. Би одоо ажилдаа орсон тул 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цалингаа буухаар 799,692 төгрөгөө бүтэн төлж дуусгана гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

"Омни Капитал ББСБ" ХХК-ны нэхэмжлэлтэй Б.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 799,692 /долоон зуун ерэн есөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,742.60 төгрөгийн тал хувь болох 11,871.30 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 11,871.30 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,871.30 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Омни Капитал ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. "Омни Капитал ББСБ" ХХК-ны нэхэмжлэлтэй Б.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 799,692 /долоон зуун ерэн есөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,742.60 төгрөгийн тал хувь болох 11,871.30 төгрөгийг хариуцагч гаас, үлдэх 11,871.30 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч "Омни Капитал ББСБ" ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР