| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00098/И |
| Дугаар | 315/ШШ2025/00257 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 315/ШШ2025/00257
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт суманд байрлах ******* *******-т холбогдох,
илүү төлсөн дулааны төлбөр 16,609,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай салбарын 3 объектын халаалтын нийт талбайг 470м3 талбайгаар тооцож үүний дагуу дулааны төлбөрийн тооцоо хийгдэж байсан. Гэтэл ******* *******азрын шинэ хэмжилтээр 288м3 халаалтын талбайтай гэж гарсан ба энэ тухай 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 тоот албан тоотоор мэдэгдсэн. Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбар нь 470м3 талбайгаар 2011 оны 1 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл ******* *******азарт 16,609,428 төгрөгийг дулааны төлбөрт илүү төлсөн тул ******* *******азраас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* *******азар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбар нь 2011-2024 оны хооронд халаалтын талбайн зөрүүтэй байдлаас илүү төлөгдсөн гэх 16,609,428 төгрөгийн нэхэмжлэлийг манай байгууллага дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Үүнд:
- Талбайн хэмжээг хэрэглэгч, хангагч байгууллагуудын хэн нь тогтоосон нь тодорхойгүй,
- Тухайн үеийн борлуулалтын орлогын ажилтан болон холбогдох албан хаагч нар ажлаас гарсан тул ямар объектууд дээр халаалтын төлбөр бичигдэж байсан мэдээлэл тодорхой бус байна.
Монгол улсын Иргэний хуулийн 9-р бүлгийн 75-р зүйлийн 75.2.1-дэх заалтын дагуу 2022 оны 01 дүгээр сараас хойш сүүлийн 3 жилийн халаалтын зөрүү 3,891,888 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбар нь хариуцагч ******* *******азраас илүү төлсөн дулааны төлбөр 16,609,428 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч илүү төлсөн дулааны төлбөр 16,609,428 төгрөгийн шаардлагыг 8,305,000 төгрөг болгон бууруулж, илүү төлсөн дулааны төлбөрт 8,305,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* *******азар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбарын нэхэмжлэлийн 16,609,428 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,997 төгрөгийн тал хувь 120,498.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 8,305,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 147,830 төгрөгийн тал хувь 73,915 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбар нь хариуцагч ******* *******азарт холбогдуулан илүү төлсөн дулааны төлбөр 16,609,428 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 8,305,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч ******* *******азар төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь ******* хангамжийн салбарын нэхэмжлэлийн 16,609,428 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,997 төгрөгийн тал хувь 120,498.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 8,305,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 147,830 төгрөгийн тал хувь 73,915 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА