Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00445

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 315/ШШ2025/00445

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/ Махатма ганди гудамж, 31/1 байр, Эм Эм товер оффис, 17 давхарт байрлах, РД:*******, утас *******, *******

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Жавхлан гудамж 3-2 тоотод оршин суух, утас *******, РД:*******, ******* ******* холбогдох

 

Зээлийн гэрээний 7,635,287.15 (долоон сая зургаан зуун гучин таван мянга хоёр зуун наян долоон) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09-р сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 910176815 дугаартай зээл 287 хоног, 93001145863 дугаартай зээл 287 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд талуудын хооронд байгуулсан 23044 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 910176815 дугаар 93001145863 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,745,810.71 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,786,786.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 69,690.17 төгрөг, нотариатын зардалд 33,000 төгрөг, бүгд 7,635,287.15 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******ээс гаргуулж, ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Цэрэндэндэвээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.******* холбогдуулан цалин 7,635,287.15 (долоон сая зургаан зуун гучин таан мянга хоёр зуун наян долоо) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,115 төгрөгийн тал хувь 68,557.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 68,557.5 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 7,635,287.15 (долоон сая зургаан зуун гучин таван мянга хоёр зуун наян долоо) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,115 төгрөгийн тал хувь 68,557.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 68,557.5 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР