| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00653/И |
| Дугаар | 315/ШШ2025/00529 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2025/00529
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* тауэр, 5 давхрын 510 тоотод хаягт байрлах, утас *******, *******, ******* ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* 36-р байрны 2-2-403 тоотод оршин суух, утас *******0617*******36, *******00*******2234, ын д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 644,3*******1.67 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 655,3*******1.67 (зургаан зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.тай 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулсан. Цахим зээлийн гэрээний үүрэг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 212 хоног хэтэрсэн байх тул тус зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 644,3*******1.67 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг нийт 655,3*******1.67 төгрөгийг М.Цагаандариас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 644,3*******1.67 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 655,3*******1.67 (зургаан зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 655,3*******1.67 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн 503*******0*******7619 тоот Хаан банкны дансанд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дугаар зүйлийн 75*******.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 644,3*******1.67 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 655,3*******1.67 (зургаан зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,279 төгрөгийн тал хувь 10,139.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,139.5 төгрөгийг хариуцагч М.Цагаандариас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА