| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00606/И |
| Дугаар | 315/ШШ2025/00456 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00456
2025 11 17 315/ШШ2025/00456
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, 1301А тоотод байрлах, РД:*******, *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 13-1300 тоотод оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай, ******* ******* холбогдох
Зээлийн гэрээний 23,359,486.32 (хорин гурван сая гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг гучин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11-р сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2023 оны 11 сарын 02-ны өдөр 124000361 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Нэмэгдүүлсэн хүү 22,926.21 /хорин хоёр мянга есөн зуун хорин зургаан төгрөг хорин нэгэн/ төгрөг, 7,788,836.85 /долоон сая долоон зуун наян найман мянга найман зуун гучин зургаан төгрөг наян таван/ төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг болсон. Иймд хариуцагч *******аас нийт 23,359,486.32 /хорин гурван сая гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг гучин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ:
Хариуцагч *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.******* холбогдуулан цалин 23,359,486.32 (хорин гурван сая гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг гучин хоёр) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* 274,747 улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,747 төгрөгийн тал хувь 137,373.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 137,373.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 23,359,486.32 хорин гурван сая гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг гучин хоёр) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* 274,747 улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,747 төгрөгийн тал хувь 137,373.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 137,373.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР