Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 315/ШШ2025/00457

 

 

 

 

 

 

 

 

2025 11 17 315/ШШ2025/00457

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, *******ын талбай-02, ******* тауэр, 8 давхарт байрлах, *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* 811 тоот, РД- *******, холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 722,536.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024.04.08-ны өдөр ЗГ2024040814560 тоот гэрээний дагуу Samsung А25 5G маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,158,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 563,242.98 төгрөг, үндсэн хүүнд 143,918.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,384.50 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 722,546.09 төгрөгийг хариуцагч аас гаргуулах гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжлэлийн шаардлага 722,546.09 төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 сарын 30-ны хооронд төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 722,546.09 төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 сарын 30-ны хооронд бүрэн биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 722,536.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 722,536.49 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 сарын 30-ны хооронд төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,263 төгрөгийн тал хувь 11,631.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,631.5 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулж нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 722,536.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 сарын 30-ны хооронд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,263 төгрөгийн тал хувь 11,631.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,631.5 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР