Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2026/00276

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж Ай си тауэр 13 давхар, 1301А тоотод байрлах, утас 88062085, Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Энгэрийн худаг гэх газарт оршин суух, утас 89302029, Ядамсүрэнгийн Амарсайханд холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 2,795,961.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Я.Амарсайханаас үндсэн зээлийн төлбөрт 1,902,000.00 /нэг сая есөн зуун хоёр мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 711,921.20 /долоон зуун арван нэгэн мянга есөн зуун хорин нэгэн төгрөг хорин мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,500.74 /нэг зуун хорин таван мянга таван зуун төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг, шимтгэл 38,040.00 /гучин найман мянга дөчин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 2,785,961.94 /хоёр сая долоон зуун наян таван мянга есөн зуун жаран нэгэн төгрөг ерэн дөрвөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Я.Амарсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 2,795,961.94 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 25-ны өдөр 464,326.99 төгрөгөөр Покет ББСБ ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Амарсайханд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2,795,961.94 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Я.Амарсайхан нь нэхэмжлэлийн шаардлага Я.Амарсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 2,795,961.94 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 25-ны өдөр 464,326.99 төгрөгөөр Покет ББСБ ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,525 төгрөгийн тал хувь 29,763 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 29,763 төгрөгийг хариуцагч Я.Амарсайханаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Я.Амарсайхан нэхэмжлэлийн шаардлага 2,795,961.94 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 25-ны өдөр 464,326.99 төгрөгөөр Покет ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,525 төгрөгийн тал хувь 29,763 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 29,763 төгрөгийг хариуцагч Я.Амарсайханаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН