| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00201/И |
| Дугаар | 315/ШШ2026/00277 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2026/00277
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,,, нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 4,922,797.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: , нар нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Голомт банктай ЗГ5905123851 дугаарт зээлийн гэрээ байгуулж 7,950,000 /долоон сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг жилийн 15,6% /арван тав арваны зургаа/ хувийн хүүтэй 18 /арван найм/ сарын хугацаатай зээлийг авсан болно. Зээлдэгч . нар нь 5905123851 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зорчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 175 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.
Зээлдэгч , нараас Голомт банктай байгуулсан 590513851 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 4,922,797.43 (дорвон сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн долоон төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ бид хоёр хамтран амьдрах хугацаандаа тухайн зээлийг авсан. 2024 онд нас барсан. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлага 4,922,797.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч , нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 4,922,797.43 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,922,797.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,715 төгрөгийн тал хувь 46,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 46,875 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,922,797.43 төгрөгийг хариуцагч дангаараа төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,715 төгрөгийн тал хувь 46,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 46,875 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН